
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл дээр гишүүд маргалдаж эхэллээ. Хурууны хээгээр ирц бүртгэх, санал хураана гэсэн заалт бүхий уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүн А.Бакей, С.Бямбацогт гишүүн нарын төслүүдийг нэгтгэн боловсруулсан байна. Хуруун хээгээр ирц бүртгэх уг тоног төхөөрөмжийг 29 сая төгрөгөөр худалдаж аваад байгаа бөгөөд чуулганы хурлын танхимын үүдэнд байрлуулна.
МАН-ын бүлгийн гишүүд уг хуулийн төслийг эсэргүүцэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд: "Өглөө ирцээ бүрдүүлчихээд, электрон системд хураагдсан гарын хээгээр санал хураагаад явах юм уу? Би энэ хуулийг бүхэлд нь эсэргүүцэж байна" гэлээ.