
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давост жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор Швейцарь улсыг зорих гэж байна. Тус чуулган нэгдүгээр сарын 22-25-нд болох юм. Давосын чуулганаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж дүгнэлт гаргадаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд тус чуулганд оролцсоныхоо дараа Франц улсад албан ёсны айлчлал хийх юм байна.
Швейцарийг зорьж буй энэ айлчлал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шинэ он гарсны дараах анхны томоохон айлчлал болох юм.