
МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болох гэж байна. Уг хурлаар тус холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажлаа хүлээлгэж өгөх болсноо мэдэгдэх аж. Тэрбээр өөрийнхөө оронд оронд хөтлөгч, УЗ-ын шинэ гишүүн П.Анужинг томилно гэсэн мэдээлэл гараад байсан ч Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа сонгогдох нь тодорхой болжээ.
Гэхдээ Ц.Цогзолмааг өнөөдөр энэ албан тушаалд томилохгүй бөгөөд тус холбооны Их хурлаар хэлэлцэж байж ажлыг нь хүлээлгэж өгөх юм.
МАН-ын эмэгтэйчүүд Их хурлаа 3-р сарын нэгэнд болдог Эх орончдын баяраас өмнө хийх чиглэлтэй байгаа аж. Ямартаа ч Д.Оюунхорол албаа өгч, Ц.Цогзолмаа гуравдугаар сар гэхэд НАМЭХ-ны Ерөнхийлөгч болох нь тодорхой болоод байна.
Сэтгэгдэл (3)