
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Тэрбээр Л.Эрдэнчимэг гишүүний санаачилсан тамхины хуулинд засах шаардлагатай олон зүйл байна хэмээн дээрх хуулийг санаачилжээ. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн үүнийг эсэргүүцэж, хэвлэлээр хэрүүлийн алим чулуудаад авсан. Тэгвэл О.Баасанхүү гишүүний санаачилсан уг хуулийн төслийг дэмжсэн 17 гишүүний ес нь саналаа өнөөдөр эргүүлэн татжээ. Тэдний хэлж буйгаар О.Баасанхүү гишүүн худал хэлж өөрийн санаачилсан хуулийн төслөө дэмжүүлж гарын үсэг зуруулсан гэнэ. Тэгэхээр уг хууль УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэхгүй болж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)