
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 8.30 цагт Төрийн ордны А танхимд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзана. Уулзалтаар "Том төрөөс ухаалаг төр рүү" хэлэлцүүлгийн хэрэгжилтийн талаар ярилцах юм байна. Ерөнхийлөгч энэ талаар өмнө нь УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгч, сэтгүүлчидтэй уулзсан. Харин энэ удаа Засаг дарга нартай уулзан ухаалаг төртэй болохын тулд юуг, хэрхэн, яаж ажиллах талаар санал бодлоо солилцох нь.
Т.Энхэлээ