Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 онд хийх ажлаа танилцууллаа

2014-1-09
0
ЖИРГЭХ

    1524348_728565680488676_1984232391_oШинэчлэлийн Засгийн газар энэ зорилтын хүрээнд бүтээн байгуулах, үйлдвэржилтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлж, айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, төрийн хүнд суртал, хээл хахууль авлигатай тэмцэх талаар хэрхэн ажиллах, ямар хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулахдаа “Монголчууд бид 2014 онд 3 сая дахь иргэнээ хүлээж байна. Олуулаа болох сайхан жил гарлаа” гэж хэллээ.

2013 он монголчуудыг, монголын төрийг, Засгийн газрыг сорьж шалгасан жил болсон. Дэлхийн эдийн засаг уналтад орсон, Хятадын эдийн засгийн өсөлт буурч, хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт саарсан. Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан жил байлаа.

Гэсэн ч ард түмнийхээ дэмжлэг, оролцоо, санаачилгатайгаар зарим зүйлүүдийг бүтээж чадсан гэж Ерөнхий сайд хэлээд дараах ажлуудыг нэрлэлээ.

Чингис бонд босгож, бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай эхлүүлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монгол банктай хамтарч явуулсан. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ гэлээ.

8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт 17 мянга гаруй иргэн хамрагджээ.  Эдний нэг Сансарбаярынх хөтөлбөрт хамрагдсанаар сард 443 мянган төгрөг төлж байна. Энэ өрх 339 мянга 800 төгрөг сард хэмнэж, 15 жилийн зээлийн хугацаанд 40-50 сая төгрөг хэмнэх боломж бүрдэж, ийм мөнгө энэ өрхөд үлдэж байгаа юм гэсэн жишээг Ерөнхий сайд дурдлаа.

51 мянган ажлын байр шинээр бий болсон. 20 мянган иргэн орон сууцтай болсон, барилгын салбар 2 дахин өссөн, эдийн засгийн өсөлт 12 хувьд хүрсэн, мал сүргийн тоо 45 саяд хүрсэн, 4 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож, 1800 км зам шинээр барилаа.

Эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна.  45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг. Тиймээс Монголдоо бүтээх, үйлдвэрлэх цаг, шаардлага бий болжээ. Энэ зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ. Тиймээс 2014 он Монголдоо бүтээцгээе гэсэн уриатай жил байх болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө санхүү хэрэгтэй. Нэг их наяд төгрөгөөр үйлдвэрлэлээ дэмжинэ. 270 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлж сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан. 360 тэрбум төгрөг Чингис бондоос хуваарилагдаагүй үлдсэн байгаа. Энэ хөрөнгийг үйлдвэрлэлд зарцуулна. Мөн Японд борлуулсан бондын 450 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөсөн.

2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлнэ. Шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулна.

Эрчим хүчний салбарт олон ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн, Амгалангийн дулааны станц, 3 ба 4 цахилгаан станцын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулна.

Аймгийн төвийг хот болгох зорилтод Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд 150 тэрбум төгрөгийг аймгуудын хөгжилд зарцуулна. Аймаг бүхэнд 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлнэ, 12 аймагт оношилгооны төв байгуулж байгаа, энэ хавар ашиглалтад өгнө. Мөн аймаг бүр жишиг сумтай болно гэлээ.

Орон сууцжуулах хөтөлбөр үргэлжилж, 30 мянган айлыг орон сууцтай болгож, өнгөрсөн жилийн амжилтаа нэмэгдүүлнэ гэлээ.

Ажил орлогыг нэмэгдүүлж айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилтын хүрээнд хийх ажлуудаа Ерөнхий сайд дараа нь танилцуулсан.

40-өөс дээш насныхан ажил эрхлэхэд зориулж 3,2, залуу малчдыг дэмжихэд 3,5 тэрбум төгрөг зарцуулж, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 50 мянган ажлын байр шинээр бий болгоно, 24-өөс дээш насны 7 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ, оюутны цагийн ажил, зуны ажил хөтөлбөр хэрэгжүүлж 10 мянган оюутныг ажилд зуучилна, жижиг аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын дарамтыг багасгана гэж хэллээ.

Төрийн хүнд суртал, хээл хахууль авлигатай тэмцэх зорилтын хүрээнд нээлттэй, ухаалаг төрийн төлөө ажиллана, зарим ажлыг эхлүүлсэн байгаа.  11 11 төвийг ажиллуулсан нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа, энэ төвөө өргөтгөнө. ТҮЦ машины үйлчилгээг нэмэгдүүлнэ, төрийн 30-аад үйлчилгээг гар утас, компьютерээс авах боломжийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн жорыг цахим болгоно. Шилэн данс, шилэн тендерийг бий болгоно. Мөнгө, төсөв хөрөнгөө иргэдэд нээлттэй болгоно. Засгийн газраас зарласан үйлдвэржилтийн төслийн шалгаруулалтыг ил тод явуулна гэлээ.

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь чухал, өнгөрсөн жилээс зарим амжилтууд гарч эхэлсэн. Энэ үзүүлэлтээр манай улс 2012 онд дэлхийд 88 дугаар байрт орж байсан бол өнгөрсөн жил 76 дугаар байрт орсон. Энэ амжилтаа улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, тоон гарын үсэгт шилжих, төрийн өмчийг эзэнжүүлэх, тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, мэргэжлийн хяналтын шинэлчлэл, хөрөнгө оруулалтын шинэ орчин бүрдүүлэхийн төлөө эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ гэлээ.

Ерөнхий сайд “Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд Монголдоо бүтээцгээе гэсэн уриа дэвшүүлсэн. Энэ зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар товч танилцууллаа. Үүний үр дүнд Монголын эдийн засгийн өсөлтийг 2 оронтой. инфляцыг нэг оронтой тоонд хадгална гэлээ. Мөн энэ онд 85  цэцэрлэг, 80 сургууль, 26 эмнэлэг барина. Энэ онд монголчууд бид үйлдвэрлэгч улс болно. Бүтээн байгуулна, 3 саяулаа болно. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Бүгдээрээ хүн шиг амьдарч улс шиг хөгжье” гэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    13 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    18 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    36 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    39 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    1 цаг 8 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    1 цаг 28 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    1 цаг 29 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    1 цаг 46 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    2 цаг 0 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    2 цаг 3 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    2 цаг 14 мин
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
    2 цаг 16 мин
  • Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 44 мин
  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ
    2 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
    15 цаг 32 мин
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    18 цаг 2 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    18 цаг 35 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    19 цаг 27 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    20 цаг 34 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК