
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр шоронгуудаар ажилласан. Улмаар тэрбээр ганц худагийн одоогийн байгаа үйл явдалтай танилцсан юм. Тэгвэл түүнийг энэ үеэрээ хуурамч гарын үсэг үйлдэж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх “Жаст”-ын Ш.Батхүү, генерал Т.Дашдэлэг, найз охиноо зодож, хөнөөсөн Г.Алтанхүү нартай уулзсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар түүнтэй холбогдож тодруулахад "Ямар ч Г.Алтанхүү, Ш.Батхүү нартай уулзсан зүйл байхгүй. Хэд хэдэн өргөдөл, гомдол ирсэний дагуу шоронгуудаар явсан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)