Маргааш
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны үндэсний их чуулган болно. Уг чуулганаар 2013 оны ажлаа тайлагнаж, 2014 оны зорилтоо тодорхойлохоос гадна шинэ даргаа сонгох аж. Чуулганд хот хөдөөгийн 160 гаруй төлөөлөгч оролцоно. Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Болор ажилладаг ч бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж байгаа юм байна. Харин түүний оронд сонгогдох хүнийг Ардчилсан намын фракциуд аль хэдийн сонгосон байна. Үүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Баатархүү, Ерөнхий сайдын зөвлөх Г.Тулга, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дарга Б.Баттүвшин гэсэн нэр яригдаж байна.

АЗХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон тохиолдолд тухайн гишүүн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх дархан эрх бий болно.
Сэтгэгдэл (2)