
Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар авч хэлэлцэнэ. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд болох бол МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд болно. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд болох юм байна.
Т.Энхэлээ