
Малчдын нийгмийн асуудал байнга хоцрогддог. Тиймээс хүнд, хэцүү нөхцөлд ажилладаг малчдын нийгмийн даатгал төлөх асуудлыг боловсронгүй болгож, тэдний тэтгэвэрт гарах хугацааг нь наашуулах нь зүйтэй хэмээн МАН-ын бүлэг үзэж байгаа аж.
Тиймээс малчдын тэтгэвэрт гарах хугацааг өөрчлөн эрэгтэйг 55, эмэгтэйг 50 нас болгож тус бүр таван жилээр наашлуулах шаардлагатай гэлээ. Монголд 200.000 малчин байдаг байна. Малчид сар бүр сумын төв рүү гээ орж нийгмийн даатгалаа төлөөд байж чаддаггүй. Тэгэхээр улиралд нэг удаа нийгмийн даатгалын төлбөрийг төлдөг болгох саналыг МАН-ын бүлэг тус хуульдаа тусгасан байна. Цаашлаад малчдыг бүхэлд нь нийгмийн даатгалд хамруулах асуудлыг судалж байгаа юм байна. Мөн тус бүлгээс "Эрдэс баялагийн бодлогод төрөөс баримтлах бодлого"-ын хуулийн төсөл дээр таван хоногийн завсарлага авсан. Энэ хуульд засч, залруулах шаардлагатай олон зүйл байгаа гэсэн байр суурьтай байгаа гэв.
Бас энэ долоо хоногт Төрийн өмчийг хувьчлах хуулийн төслийг хэлэлцэнэ. Ингэхдээ хэн нэгэн эрх мэдэлтэн, урьдаас захиалсан хүнд төрийн өмчийг өмчлүүлэх бус иргэд олон нийтэд нээлттэйгээр өмчлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)