
УИХ дахь МАН-ын бүлгийхэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хуулийг байнга зөрчдөг гэв. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Ерөнхий сайд ажлаа аваад 515 хоног болж байна. Энэ хугацаанд Ерөнхий сайдын томилгоо, шийдвэртэй холбоотой 18 маргаан Үндсэн хуулийн цэцэд очлоо. Мөн Ерөнхий сайдын аймаг, дүүргийн Засаг дарга нарын томилгоо, нийслэл, орон нутгийн байгууллагуудын түр орлон гүйцэтгэгч томилсон хууль бус шийдвэр тоогоо алдсан" гэсэн юм. МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн баярын энэ өдөр дээрх асуудлыг зориудаар хөндөж байгаагаа хэллээ. Тухайлбал, Дорнод, Хөвсгөл, Баянхонгор, Төв аймгуудын Засаг дарга, ТЕГ-ын дарга Б.Ариунсан нарын томилгоо, яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн тогтоолууд Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Т.Энхэлээ