Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахаратай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичиг нь УИХ-ын даргын ажлын алба, НҮБ-ын Хүн амын сангийн хооронд Монгол Улсыг дэмжих 2012-2016 оны хөтөлбөрийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай юм.



















































