Өнөөдөр 09.00 цагаас Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хамтран зохион байгуулах “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэл ба хохирогч, хамгаалал” сэдэвт зөвлөлдөх уулзалт Төрийн ордны “Б” танхимд болно.Харин Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг 13.00 цагаас “В” танхимд хуралдана.
Түүнчлэн Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд тус тус болно.
























































