
УИХ-ын дарга З.Энхболдын нийгмийн бодлогын зөвлөхөөр Ц.Буянцогтоо томилогджээ. Тэрбээр Японд программ хангамжийн мэргэжлээр сургууль төгссөн бөгөөд энэ салбарт олон жил ажилласан нэгэн. Харин улс төрийн салбарт Увс аймгаас сонгогдсон гишүүн Ч.Хүрэлбаатартай ойр дотно хүн юм. Өмнөх Засгийн газрын үед Ч.Хүрэлбаатарыг ЗГХЭГ-ын сайд байхад ойр ажиллаж байсан аж. Тиймээс ийнхүү УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх болсонд гайхах хүн цөөнгүй байна. Мөн мэдээлэл технологи, программ хангамжийн салбарын хүн УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх болсон нь ойлгомжгүй гэх яриа гараад байна.
Сэтгэгдэл (2)