
МАН-ынхан долоо хоног бүрийн мягмар гаригийн 15.00 цагт Тусгаар
тогтнолын ордонд иргэд сонгогчидтойгоо нээлттэй уулзалт хэлэлцүүлэг
зохион байгуулдаг билээ. Уг өдрийг МАН нээлттэй өдрөөр зарлаж
байгаа юм. Тус уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд болж байна. Уулзалтад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар оролцож, иргэдийн санал бодлыг сонсож байна. Шинэ он гарснаас хойш МАН-ынхан 21 аймаг, 9 дүүргээр явж иргэд, сонгогчидтой уулзсан. Мөн томоохон зах худалдааны төвүүдээр явж наймаачидтай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон. Харин энэ удаа хотын захын дүүргүүдээр явж иргэдийн саналыг авч байгаа нь энэ юм байна. Иргэдийн зүгээс нийгмийн халамжийн талаар болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шүүмжилсэн санал, гомдол их ирдэг тухай УИХ дахь МАН-ын бүлгийн хэлж байгаа юм.
Т.Энхэлээ