
Английн нийслэл Лондон хотод байрладаг Монголын Элчин сайдын яамны дансыг өчигдөр хаажээ. Энэ нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын шаардлагын дагуу авсан арга хэмжээ аж. Тодруулбал Монгол улс НҮБ-ын мөнгө угаах, тероризмтой тэмцэх тухай конвенцид нэгдэн орсон байдаг. Тиймээс 20 мянган ам.доллараас дээш бүх гүйлгээг ФАТФ хянах эрхтэй болох шаардлагыг 5 жилийн өмнөөс тавьж байгаа юм. Монгол Улс өнгөрсөн 7-р сард 20 мянган ам.доллараас дээш мөнгөн дүнтэй сэжигтэй гүйлгээг хууль, тагнуулын байгууллагынхан шалгах эрхтэй болгож, хуулиа өөрчилсөн. Харин ирэх сарын 15-наас өмнө Монголын бүх иргэдийн дээрх мөнгөн дүнтэй гүйлгээг ФАТФ шалгах эрхтэй болгохыг шаардаж байгаа аж. Тиймээс эхний сануулга болгож Монголын Лондон дахь Элчин сайдын яамны дансыг өчигдөр ийнхүү хаажээ.
ФАТФ 20 мянган доллараас дээшхи бүх гүйлгээг шалгадаг болвол Монгол "хар данс"-нд орохгүй ч бизнес эрхлэгчдийн хувьд хүнд дарамт болно гэдгийг албаны хүн хэллээ. Харин дээрх шаардлагыг Монгол улс биелүүлэхгүй бол Оюутолгойгоос эхлээд гаднаас орох хөрөнгө оруулалтыг хаах хүртэл арга хэмжээ авах нөхцөл байдал үүсчээ.
Сэтгэгдэл (6)