
Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж
байгаатай холбогдуулан УИХ-ын бүх байнгын хороодын дарга нарыг шинэчлэх,
улираан томилох ажлыг оны өмнөхөн хийсэн. Харин ганцхан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн томилгооны асуудал өнөөдрийг хүртэл тодорхой бус байсан юм. Тэгвэл өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанд Ц.Даваасүрэнг улираан томилох саналыг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа. Ингээд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг улираан сонгох саналыг хэлэлцэж, гишүүдийн олонхи дэмжсэнээр тэрбээр улиран сонгогдлоо.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)