
Замын-Үүдэд БНХАУ-ын Консулын газар байгуулахаар холбогдох байгууллагууд санал солилцож эхэлжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боомт дагаж Монгол, Хятад хоёрын улсын иргэд олноор төвлөрдөг учир Консулын газар байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал, боомтоор өдөрт 5-8 мянган хүн нэвтэрдэг байна.
Д.Дуулим