УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг улираан сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Ингээд Ц.Даваасүрэнг улираан сонгох асуудлыг гишүүдийн 92.5 хувь дэмжсэнээр тэрбээр суудалдаа үлдэв. Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан УИХ-ын бүх байнгын хороодын дарга нарыг шинэчлэх, улираан томилох ажлыг оны өмнөхөн хийсэн. Харин ганцхан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн томилгооны асуудал өнөөдрийг хүртэл тодорхой бус байсан юм.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Т.Хулан



















































