
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийх болсон. Тэгвэл энэ удаагийн уулзалт өнөөдөр 12.30 цагт Дүнжингарав худалдааны төвд болохоор болоод байна. Энэхүү уулзалтын үеэр тухайн долоо хоногт Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой асуудлуудыг ярилцаж, сэтгүүлчдийн асуусан асуултад хариулдаг билээ.
Д.Дуулим