Өчигдөр болсон Дорноговь аймгийн МоАХ хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүхийг даргаараа сонгосон байна. Ардчиллын гол хүч нь гэгдэх МоАХ нь аймаг, дүүрэг бүрт салбартай бөгөөд Дорноговь аймгийнхан А.Гансүхийг өөрийн төрсөн нутагтаа МоАХ-г тэргүүлэн ажиллах санал тавьсан байна. Уг саналыг Зам, тээврийн сайд хүлээн авч Дорноговь аймаг дахь МоАХ-ын даргаар ийнхүү сонгогджээ.
А.Гансүхийг өнөөгийн Засгийн газар дахь Ардчилсан намын “давхар дээл”-гүй ганц сайд гэдгээр нь дорноговьчууд ийнхүү онцолсон гэнэ.



















































