МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны чуулган өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн байгаа. Тэд энэхүү хуралдаанаар шинэ удирдлагаа сонгох юм. Тэгвэл дөнгөж сая удирдлагаа сонгох санал хураалт эхэлсэн байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол НАМЭХ-ны ерөнхийлөгчийн албаа өөрийн хүсэлтээр өгөх болсноор түүний албан тушаалд "Бишрэлт"-ийн Б.Ундармаа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Ц.Цогзолмаа нар нэр дэвшээд байгаа юм.



















































