
УИХ дахь АН-ын зүгээс парламентад суудалгүй, жижиг намуудыг татан буулгах ёстой гэсэн мэдээллийг хийсэн. Ингэхдээ холбогдох хуулийн заалтыг боловсруулж, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна хэмээн ярьж буй. Тэгвэл АН-ын гаргасан тус мэдээллийг эсэргүүцэж, жижиг намууд нэгдэн мэдэгдэл гаргахаар болжээ. Парламентад суудалгүй жижиг намуудын хувьд тус мэдээллийг "Ардчилсан нийгмийн үнэт зүйлийг үгүй хийсэн. Хүмүүсийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг боомилсон ажил" хэмээн үзэж ийнхүү мэдэгдэл гаргахаар болжээ. Жижиг намуудын дарга нар ирэх даваа гаригт уулзан хамтарсан мэдэгдэл гаргаж, үүнийгээ холбогдох газарт нь хүргүүлэх юм байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)