
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Тус хэлэлцээрт 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо талууд гарын үсэг зурсан юм. Мөн Шинээр байгуулагдаж байгаа Тахарын албаны даргаар дэд хурандаа Цэвээнравдангийн Азбаярыг томиллоо. Тэрбээр ЦЕГ-ын Төв архивын газрын даргаар ажиллаж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (4)