
Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуулийн санал хураалт өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд одоо хэвийн үргэлжилж байна хэмээн эх сурвалж мэдээллээ. Нийтдээ 17 тойрогт санал хураана. Тодруулбал тус аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн
төвийн Есөнбулаг сумын Баяншанд багт дахин сонгууль явагдаж нийт 17
төлөөлөгчийг сонгох юм. Учир нь Говь-Алтай аймгийн 2012 оны орон нутгийн
сонгууль маргаантай болж,
Монгол Улсын бүх шатны шүүхээс сонгуулийг дөрвөн сум, аймгийн төвийн нэг
багт дахин явуулахаар болсон нь энэ юм. Одоо болох сонгуулиар нийт
таван тойрогт нэр
дэвшигчээр, 12 суудлын төлөө хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдана. Үүнээс Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сум аймгийн төвийн Баяншанд багт нэр дэвшигчийг сонгох бол бусад 12 тойрогт нам дугуйлах юм. Одоогийн байдлаар аймгийн төвийн хэмжээнд сонгогчдын ирц 20 орчим хувьтай байна гэж сонгуулийн хэсгийн хорооны дарга нар мэдээллээ. Сонгуульд АН, МАН, МАХН гэсэн гурван намын төлөөлөл өрсөлдөж байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)