
Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслүүдийг авч хэлэлцэнэ. Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд эхлэх бол Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд болно. Харин Улсын МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд хуралдах аж.
Т.Энхэлээ