Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ухаалаг төр ёс суртахуунтай байх ёстой

2014-1-20
0
ЖИРГЭХ

indexСОЁЛ, ЁС СУРТАХУУНЫ УНАЛТААС ҮНДЭСНИЙ СҮЙРЛИЙН ЗҮГ

    Монгол Улс нэг л биш ээ. Ардчилал, зах зээлийн замыг сонгоод, түүгээр замнаад хүн төрөлхтөний нийтлэг хувь заяаны голдиролд ороход аяндаа хөтлөгдөөд явчих юм шиг бодож сэтгэж байсан 24 жилийн өмнөх мөрөөдөл биелсэнгүй. Харин ч улс орон, ард түмний амьдрал ноцтой хурц хурц асуудалтай алхам тутам тулгарч, түүнээс гарах арга замыг олоход бэрхшээл зовлон чамгүй их тохиолдож байна. Дангаар захирагч харгис дэглэмийг халж, олон намын систем, ард түмний сонгуулийн засаг төр тогтоолоо. Гурван сая түмэн улс төрийн намуудад хуваагдан үндэсний хагарал бараг айл өрхөөс эхлэх шахам байна. Түүхийн үүднээс авч үзвэл энэ нь Бага хаадын бутарлын үеийг санагдуулж, зүс нь өөрчлөгдсөн ч мөн чанар нь нэг байна. Өмчийг эзэнтэй болгож, их, бага хувьчлал явууллаа. Гэтэл урьд өмнө байгуулсан аж ахуйгаа бүрэн устгаж, зальтай овсгоотой, шуналтай хэсэг бүлэг хүнд нийгмийн баялагын ихэнх хувь очжээ. Эдүгээ НҮБ-ын аргачиллаар тооцоход 3 монгол хүний 1 нь нэн ядуу аж төрж байна. Өргөн уудам Монгол орны өнцөг булан бүү хэл хээр тал эзгүйрч хэнийх болохыг нь эргэлзэхэд хүрэх нээ. Эх орондоо бүрэн эзэн суугаагүй, эрх чөлөөт иргэд маань амьдарлын хатуу хөтүүгийн аясаар, Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу суух газраа өөрөө сонгон хөдөөнөөс хотын зүг эхэлсэн Их нүүдэл хорин жил үргэлжилж, эх орон маань хот-улс болоход туллаа. Улаанбаатар маань утаан дунд сүүмэлзэж, улс зоны эрүүл мэнд гаргуунд хаягдав. Гамшиг бүрэн нүүрлэжээ. Онц байдал яагаад тогтоохгүй байна. Үндэсний үзэл хэмжээ дамжаанаасаа хальж, зарим талаар улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд сөргөөр нөлөөлөхөд ойрхон байна. Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг шүтээн нь зөвхөн МӨНГӨ, ЭД БАЯЛАГ, түүнийг дагасан ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ болж, Монгол нүүдэлчний соёл, түүний мөнхийн хэмжүүр болсон ЁС СУРТАХУУН бүрэн уналтад оров.

Энэ бүхэнд хэн, юу гэдэг юмс үзэгдэл буруутайг эдүгээ үндэсний хэмжээнд хайж байна. Түүний нэг том жишээ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний хэлэлцүүлэг, зөвшилцөл юм. Монгол орны сэргэн мандалтын түүхийн үүлэн чөлөөний нар шиг энэхэн орон зайд улс үндэстнээ нийтийн жишигт хүргэх гэсэн хоёргүй сэтгэл удирдагч хүний нойрыг хасч, хоолыг сойдог буй заа. “Том төрөөс ухаалаг төр лүү” явах нь тун зөв. Бэрхшээл зовлонг туулах арга зам түүний цаана оршиж буйг харж байна.

Түүн дээр энэ улсын иргэний хувьд миний нэмэрлэх санааг Танд толилуулъя. Энэ бол ирээдүйн хөгжлийн шалгуур ч болж болох юм шүү.

ЁС /ЗҮЙ/ СУРТАХУУНЫГ СЭРГЭЭН ТОГТООХ ЯВДАЛ


    Хүн төрөлхтөний оршин тогтнох оюун санааны үндэс нь соёл хийгээд ёс суртахуун ажээ. Түүний үндсийг тодорхойлогч нь МЭӨ 469-399 онд аж төрж байсан Грекийн Их сэтгэгч Сократ ажээ. Түүнийг Ethics of Socrates буюу Сократын ёс зүй /үндэс/ гэдэг байна. Хожим үүнийг МЭӨ 384-324 онд амьдарч байсан Их сэтгэгч Аристотель улам хөгжүүлжээ. Аливаа улс орон зөвхөн удирдагч, ард түмэн эсвэл зэр зэвсэг, эд баялаг дээр тогтдог биш юм байна. Улс орныг бие мах бодь нь гэвэл Ethics буюу Ёс суртахуун нь сүнс нь ажээ. Эгээ л хүний бие, сэтгэл /сүнс/ хоёр лугаа адил. Эдгээр нь бие биеэс салбал хүний хувьд үхэл, гүрний хувьд мөхөл ирдэг ажээ. Ёс суртахуун сууж, бие хүн төлөвшдөг байна. Тиймээс ч Их сэтгэгчид  “Хүүхэд төрж байхдаа бие хүн биш, харин бие хүн болох хүн” буюу “At birth, a baby is not person, but a potential person.” хэмээн бичжээ.

Тэгвэл энэ ёс суртахуун хэмээгч сүнс, сүр сүлдийг яаж тогтоодог вэ, эсвэл тогтдог вэ гэдэг асуудал гарна. Хүн төрөлхтөний амьтнаас ялгарах гол онцлог нь сэтгэн боддог. Түүндээ тулгуурлан сайн сайхан амьдралыг л эрж хайдагт байна. Тиймээс Аристотель “People naturally do what is good, if they know what is right“ хэмээн айлджээ. Ийнхүү сэтгэн боддог хүмүүн төрөлхтөн амьтнаас ялгарах гол гогцоо ёс суртахуунаа дээдлэн өргөж ирсэн байнам. Энэхүү ёс суртахуун нь хүн төрөлхтөний соёл, ухамсарыг түшин цэцэглэдэг бөгөөд энэ нь эрхэмлэн дээдэлдэг ёс заншил, шашин шүтлэг, сайн юмны эх бүхэнд нь сууж, шингэсэн байдаг ажээ. Тухайлбал, хар, шар, цагаан, улаан арьстан аль ч ард түмний ёс заншилд зөвхөн сайн сайхныг билэгдсэн үйлдлүүд багтдаг бөгөөд тэдгээрийг дээдлэхийг шашин ном нь сургасан байдаг юм. Бүх шашин тэр бүү хэл зарим талаар өрнөд, дорнодод эргэлзээ, шүүмжлэл төрүүлдэг Ислам шашны Sharia law or the divine law буюу куран сударт хүний ёс суртахууны хэм хэмжээг зааж, түүгээр замнахыг хатуу шаардсан байдаг ажээ. Буддын шашинд Ёс суртахууны хэм хэмжээг бүр 5, 8, 10 зэрэглэлтэй тогтоосон байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн чанга нь 227 ёс суртахууны дүрэм журмыг багтаасан  Винайн ёс буюу лам нарт зориулсан Patimokkha ажээ. Монгол оронд шарын шашин дэлгэрсэн үеэс шашны энэ сургаал ёс суртахууны ялангуяа шар орхимжит хүмүүний нэгэн хэм хэмжээ болж ирсэн байна. Гэхдээ шашны энэ сургаалаас гадна өвөг дээдсээс өвлөгдсөн бөөгийн болон хаант ёсны уламжлал Монгол хүмүүст илүү ойр байж, ёстой, жудагтай, намбатай, төрхтэй байлгасан гэвэл үнэнд илүү ойртоно.

Ганц жишээ хэлье. Өнөөдөр хүмүүний жам ёсноос гадуур “ижил хүйстний хийгээд хүүхэд багачуудын бэлгийн харилцааны явдал” энэ дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийг ч чичрүүлж байна. Хүн амын олонхи нь шаардаад буй тул тэртэй тэргүй үржил нь зогссон “өрнөдийн ардчилал” тэдгээрийн өмнө гар өргөн бууж өгч, харин ч ёс зүйн хэм хэмжээнд аваачсан гашуун үнэн дуулдаж байна. Ёс суртахуунгүй Монгол Улсад уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлан, ижил хүйстний асуудал гэгчийг хүлээн зөвшөөрөх ойворгон улс төрч ч байхыг үгүйсгэхгүй. Энэ бол сүйрэл гэдгийг урьдчилан анхааруулах ёстой байх. Монгол Улсын мөнхийн хөрш, аугаа их ах дүү Орос орон хүртэл энэ явдлыг таягдан хаялаа. Алс Африкын Уганда Улсын Ерөнхийлөгч дээрхийг “өвчин эмгэг” хэмээн тодорхойлж байна. Америкээс зөвхөн сурч, Америктэй зөвхөн улсаа харьцуулах нь Монгол оронд бас нэг гаж биш гэхэд гажиг явдал болжээ. Чухам иймэрхүү гаж ёс, хүмүүний жамаас хэтэрсэн олон үйлдэл хүн төрөлхтөний зарим хэсгийн уур уцаарыг бараад буй учир өрнөдийн эсрэг аллага таллага газар аваад буй юм биш байгаа даа. Шариагийн хууль, исламын ёсонд нь, цаашилбал, зон олны нь ёс суртахуун, оршин тогтнох эсэхэд аюул занал учраад буйгаас дэлхийн тэр өнцөгт тэгтлээ байж ядаад байгааг ойлгоход бэрх биш юм.

ЁС СУРТАХУУНАА ГЭЭСЭН ОН ЖИЛҮҮД

    Харин Монгол орон социализм байгуулж, улмаар коммунизмд орох гэсэн зөвлөлт маягийн мөрөөдлийн жилүүд буюу дангаар ноёрхогчдын үед шашинтай хамт уламжлалт ёс суртахуун унаж, түүнийг коммунист ухамсараар орлуулах гэсэн оролдлого ихээхэн хүчтэй явагдсаныг миний үеийнхэн сайн мэднэ. Социалист аж төрөх ёс, түүний шинжүүд гээд л бид бүхэн нэлээд олон жил дагаж явсан ёс суртахууны хэм хэмжээ бий. Өнөөдрийнх шиг шууд барьж аваад хүчирхийлэхээс эрэгтэй нь мэхийж, эмэгтэй нь борив нугалан хүндэтгэл үзүүлэх нь сурууштай л соёл биз дээ. Тэдгээрийг хүчээр суулгах гэж оролдсоноос бус муу зүйл байгаагүй. Эдүгээ арга ядаж социалист ёс суртахуунтай Монгол орон, монгол хүн үлдсэн бол бидний том ололт амжилт байх байлаа. Бид боловсролтой болсноороо бахархахтай адилхан гэхүү дээ.

    Монгол орон ардчилал, зах зээлийн буюу хүн төрөлхтөний туулсан хөгжлийн замд эргэн орохдоо хаясан, мартсан ноцтой олон асуудлын дотор хамгийн уршигтай нь ёс суртахуунгүй болсон явдал байлаа. Ёс суртахууныг номлох улс төрийн нам, улс төр ч төрсөнгүй. Тэд зөвхөн эдийн засгаа сайжруулж, эрх мэдлийг авах замаар баяжина, сайхан амьдарна гэсэн утопи буюу үл гүйцэлдэх үзэлд нэрвэгдсээр өчүүхэн ч завгүй цагийг элээж иржээ. Тиймээс ёс суртахуунгүй Монгол өнөөдөр улс төрийн манлай намуудад ямар ч үнээр хамаагүй шигдэж, албан тушаал, эрх мэдлээ ашиглан олсон их хөрөнгөөрөө ядуу ард түмний саналыг төртэй нь хамт худалдан авлаа. Төрийн алба, улсын аж ахуйг баяжих хөлжих хэрэгсэл болгон, тэрбум тэрбумаар нь халаасалсан байна. Улс орны эдийн засгийн өндөрлөгүүдийг эзлэн түрэмгийлж, архи спирт, амттан шимттэн төдийхнөөр хуурч, ядуу ард түмнийхээ хөлс хүчийг сорон мөлжиж сууна. Тэд “консервний лаазыг” хийж чадахгүй байж, хоттой хонийг малчин эзний нь араар дамлаж явна. Дэлхийд дансгүй дамжаа сургуулиар мөнгө хүүлж, ардын дуу, хошин шог төдийгөөр шаналсан олны түрүүвчийг хоослон, эх орны ирээдүйгээр тоглоом тохуу хийж байна. Тэдэнд Ёс суртахуун гэж алга. Монгол орон зан заншилаа гээж, ёс суртахууны хувьд уналтад оржээ.  Засаж залруулж авахгүй бол үндэсний мөхөл ойрхон байна.
  
ЁС СУРТАХУУНЫГ УХААЛАГ ТӨРТЭЙ ХАМТ БАЙГУУЛЪЯ


    Ethics of Socrates буюу Сократын ёс зүй /үндэс/ өнөөдөр хөгжлийн өндөр шатанд гарч дэлхий дахины эрдэмтэн судлаачид түүнийг бүр шинжлэх ухааны үүднээс задлан авч үздэг болжээ. Тэдний судалгаагаар эдүгээ дэлхий дахинд ЁС /ЗҮЙ/ СУРТАХУУНЫ УХААНЫГ доорхи байдлаар ангилж байна:
-    Нийтийн /төрийн/ ёс зүй - Public sector ethics
-    Улс төрийн ёс зүй             - Political ethics
-    Ажил хэргийн /бизнесс/ ёс зүй    - Business ethics
-    Харилцааны ёс зүй         - Relational ethics
-    Цэргийн ёс зүй             - Military ethics гм...бүр цаашлаад мэргэжлийн ёс зүй хөгжин цэцэглэж байна.
Тиймээс Ухаалаг төртэй хамт монгол ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг тогтоохгүй бол хөгжил дэвшил Монгол оронд төлөв төвшин ирэхгүй нь байна шүү гэдгийг л миний бие иргэний хувьд сануулж, уншсан, судалснаасаа хуваалцаж байна. Тунгаан соёрхоно уу.

МОНГОЛ УЛСЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН Т.ЗАЛАА-УУЛ
          

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (103.26.194.10)
    tsag ueiin chuhal asuudlyg ih zuv harj bichsen bna shuu dee. ataa jutuu ersen yos zuigui nuhdud taalagdahgui bna uu. ta naryn setgel mongol muu muuhai l baival hanah yum daa. hun hog gej...
    2014 оны 01 сарын 20 | Хариулах
  • Vizitor (103.26.194.47)
    Nertei diplomatch, sain niitlelch Elchin said Ta zuv sedev songoj,saihan bichsen baina. Bayar hurgie!
    2014 оны 01 сарын 20 | Хариулах
  • Zochin (103.26.194.186)
    Yos surtahuungui Mongol hunii songodog jishee deerh baina.
    2014 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.25)
    Энэ архичин, агсам элчин албан тушаалаасаа буугаагүй л байгаа юм уу
    2014 оны 01 сарын 20 | Хариулах
    • zochin
      Ta ch ataa jutuunduu heterhii avtsan. Medlegtei, bolovsroltoi hunii ugiig sonsohiin orond nulimj suudag usan teneg baina daa.
      2014 оны 01 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    35 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    58 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    1 цаг 23 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    2 цаг 47 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    2 цаг 49 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    3 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    3 цаг 15 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    4 цаг 45 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    4 цаг 48 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    5 цаг 28 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    6 цаг 27 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    6 цаг 40 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    6 цаг 49 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    7 цаг 11 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 38 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    7 цаг 38 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    7 цаг 38 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    7 цаг 43 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    9 цаг 23 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    19 цаг 3 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК