Говь-Алтайн сонгуулийн ялагдал МАН-ынханд хүнд туссан бололтой. Тэд сонгуулийн үр дүнгийн асуудлаар яг одоо Төрийн ордонд хуралдаж байгаа аж. Өчигдөр Говь-Алтай аймагт дахин сонгууль болсон бөгөөд нийт 17 суудлын төлөө Ардчилсан нам, МАН, МАХН-ын нэр дэвшигчид
өрсөлдсөнөөс АН илт давуу ялалт байгуулсан гэгдэж байгаа.
Ийнхүү дахин сонгуульд Ардчилсан нам ялж, 17 суудал намдаа авчирснаар
Говь-Алтай аймагт тус нам анх удаа Засаглах эрхтэй болж байгаа юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ болон орон нутгийн сонгуульд дан ганц МАН ялж байсан. Харин энэ удаагийн орон нутгийн дахин сонгуульд Ардчилсан нам 17 суудлыг авснаар анхны ялалтыг авчираад байгаа.
Тиймээс сүүлийн хэдэн жилд үзээгүй ялагдлын үр дүнд МАН-ынхан сандаралдаж байгаа аж. Тус намын бүлгийн хувьд сонгуулийн үр дүнгийн талаар "Албан бус мэдээлэлтэй байна" гэдэг хариуг хэлсэн бол МАН-ын төв штабаас ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)