Ардчилсан нам Говь-Алтай аймгийн сонгуульд ялалт байгуулсан баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байгаа аж. Говь-Алтай аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг, Баяншанд багуудад өнгөрсөн долоо хоногт орон нутгийн дахин сонгууль болж Ардчилсан нам илт давуу ялалт байгуулсан юм. Ийнхүү Говь-Алтай аймагт тус нам анх удаа Засаглах эрхтэй болж байгаа.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймагт болсон УИХ болон орон нутгийн сонгуульд дан ганц МАН ялж байв. Харин энэ удаагийн орон нутгийн дахин сонгуульд Ардчилсан нам 17 суудлыг авснаар анхны ялалтыг авчираад буй. Түүхэн гэж хэлж болохоор энэ баярыг АН-ынхан өргөн дэлгэр тэмдэглэж байгаа аж. Өчигдөр сонгуулийн ялалтын дараах баярын хурлаа зохион байгуулсан байна. Говь-Алтай аймгийнхан энэ сонгуульд цаашид эв эеээ хичээж, сэтгэл зүтгэл гарган маш сайн ажилласан. Цаашид ч энэ эрчээрээ ажиллана хэмээн үйл ажиллагаагаа тодорхойлсон байна.














24tsag.mn
Сэтгэгдэл (3)