Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

MАН цалин тэтгэврийг нэмэгдүүлэхээр ҮЭ-тэй хамтарч ажиллахаар болов

2014-1-22
0
ЖИРГЭХ

 Sequence 01.Still002 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар өнөөдөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн жил гаруйн хугацаанд эрс хүндэрч, улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байгааг хоёр тал тэмдэглээд, УИХ, Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүй, шинэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхаарч хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

  УИХ дахь МАН-ын бүлэг иргэдийн нийтлэг эрх ашгийн үүднээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх санал, санаачилга гаргаж, зохих хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан билээ. Иймээс МҮЭХ нь МАН-ын бүлгээс өргөн барьсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлалыг дэмжиж, гурван чиглэлээр Засгийн газар, холбогдох байгууллагад шаардлага тавьж, хамтран ажиллахаар тохиролцов. Нэгдүгээрт, бага орлоготой иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх; хоёрдугаарт, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, инфляцийн төвшинтэй уялдуулан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлж байх зохицуулалтыг хуульчлан баталгаажуулах; гуравдугаарт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог УИХ-ын төвшинд байгуулах замаар Засгийн газарт тавих хяналт-хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар зорилго нэгтэй байгаагаа илэрхийллээ.

   Хамтран ажиллах санамж бичиг байгуулах үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 2012 оны эхний хагас жилээс хойш Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өнөөг хүртэл нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй бөгөөд энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өссөнийг дурдав. Мөн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан зорилтоо хэрэгжүүлэх талд хойрго хандаж байгаа учраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр МҮЭХ-той хамтран ажиллахаар болсныг онцоллоо.  Тэрээр "Үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөг зарцуулсан боловч үр дүн гарсангүй. Энэ бол дөрвөн жилийн хугацаанд иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө. Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэж хэлдэг. Гэтэл 2008 онд цалин, тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэхэд инфляц 20 хувьтай, 2010 онд 30 хувиар нэмэгдүүлэхэд инфляц 10 хувьтай байсан. 2012 онд инфляц 14 хувьтай байхад тухайн үеийн Засгийн газар цалин, тэтгэврийг 42-53 хувиар нэмэгдүүлсэн. Ингэхдээ өргөн хэрэглээний барааны үнэ, инфляцийн төвшнөөс давуулж өсгөж ирсэн. Нөгөө талаас энэ нь цалин, тэтгэврийн нэмэгдэл инфляцийг хөөрөгддөггүйг харуулж байна" гэлээ.

 МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "2013 оны сүүлээр МҮЭХ, МАОЭНХ-ноос Засгийн газартай хамтран хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бий болгосон. Тиймээс ард иргэд энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн өндөр хүлээлттэй байгаа. МҮЭХ-ноос гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд тэвчээртэйгээр хүлээж Цагаан сартай золгох гэж байна. Бид хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлага, нийгмийн түншлэлийн зарчмаа хатуу баримталж ажиллана. Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг олон мянган иргэдийн эрх ашгийн үүднээс УИХ дахь МАН-ын бүлгээс түргэтгэх, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой болгох чиглэлээр хамтарч ажиллахаар болсонд талархаж байна. МҮЭХ бол цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа бүх  байгууллагатай хамтран ажиллах ёстой. Иймд бид сая дурдсан гурван чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай байна" гэв. 
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ЗОЧИН ЖС ЖС (112.72.11.67)
    ҮЭ -Г УЛААНЫ ҮЗЛИЙН НАМТАЙ НИЙЛЖ УЛС ТӨРЖИХГҮЙ ШҮҮ
    2014 оны 01 сарын 23 | Хариулах
  • irgen (112.72.13.138)
    Owunhorol gishuun mongol ardin namin bulgiin darga 2 omnoh buh jiluuddee yag ingej zah bolood jijig delguuruudeer yavj orgon heregleenii baraanird tumnii
    2014 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    MAN zuw l garts harj dee
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (180.149.76.6)
    Mangar MAH odoo l uhaan orj bgaan bh da tenegtdeg bn sh d...urd ni erh barij bhdaa hezee ingej duugarch uzej bsiim bee...genet odoo l serj bgaan bh daa argaa yadchih ym daa
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • kkkkkkk (85.0.125.98)
    Man geech argaa barahdaaa vildverchniii evleltei zuuraldaj ehleh shivdeee hiirhiii tor barij ordbniii darga nar yvahdaaa . Vildverchniii evlel iig gudamjniiii guilagchin guud geed ordnooo tsagdaagaar hvreelvvlen oorsdiigooo hamgaalan v_nii soyoliin tov ordniii barilgiig hvrtel deeremdeed huvichlaad tvreesleed tonuul hiij bsaniiig ard tvmen martah uuuu ?????????????????
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (103.11.194.110)
    hurdan tsalingas nemeech e yumni une nemegdeed ard irged chine hetsuud lee
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    za bolj nemeerei dee
    2014 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    34 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    57 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    1 цаг 22 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    2 цаг 46 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    2 цаг 48 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    3 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    3 цаг 15 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    4 цаг 44 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    4 цаг 47 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    5 цаг 28 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    6 цаг 26 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    6 цаг 39 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    6 цаг 48 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    7 цаг 10 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 37 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    7 цаг 37 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    7 цаг 37 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    7 цаг 42 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    9 цаг 22 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    19 цаг 2 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК