
Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, гадаад худалдааг хөнгөвчлөх хялбарчлах, худалдааны саад тотгорыг арилгах чиглэлээр санал бодлоо солилцсон бөгөөд энэ үйл ажиллагаанд Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг цохон тэмдэглэв.
Мөн Гаалийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлт, удирдлагын арга барилын өөрчлөлт, Гаалийн байгууллагын ажилтнуудын ажлын нөхцөл, болон санхүүгийн ил тод байдлыг хэрхэн дэмжин ажиллаж байгаа ба байгууллагын хэтийн төлөв, стратеги зорилтын талаар дэлгэрэнгүй ярилцаж танилцлаа.
Энэхүү уулзалтын үеэр Эдийн засаг хөгжлийн яамны төлөөлөлөөс, 2014 онд Шивээ-Хүрэн, Гашуун-Сухайтын боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох үед Гаалийн байгууллагын хүний нөөцийн болон техник хэрэгслийн хүчин чадал, хүрэлцээ хангамж хир байгаа талаар мэдээлэл авч, түргэн шуурхай саад тотгоргүйгээр гаалийн хяналт бүрдүүлэлт хийх тал дээр хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.
Гаалийн ерөнхий газрын даргын зүгээс Гашуун-Сухайтын боомт болон бусад хилийн боомтуудад үүрэг хүлээсэн гаалийн улсын байцаагчид ажлын болон байгалийн хүнд хэцүү нөхцөлд, эрүүл мэндээ умартан цаг наргүй ажиллаж, улсын төсвийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч Гаалийн байгууллага аль болох худалдааны саадгүй , бага цаг хугацаа зарцуулан ажиллаж, ард иргэддээ түргэн шуурхай үйлчилсээр байгаа билээ. Харин Гаалийн байгууллагын ашиглаж байгаа хяналтын тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр яамны зүгээс дэмжин ажиллахыг хүсч байгаагаа илэрхийллээ.
Ажил хэрэгч уулзалт хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцсэнээр өндөрлөв.
Д.Ундрах /24tsag.mn/