
Цагаан сарыг архигүй тэмдэглэх боломжтой гэдгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс хэлж байна. Архигүй тэмдэглэснээр эдийн засаг, эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтойгоос гадна баярын үеэр гэмт хэргийн гаралт ч бага гарна. Тэгээд ч уламжлал ёс заншил, ахмад буурлуудаа хүндэтгэж архи хэмээх сархадаас зайлсхийх ёстой хэмээн эмэгтэй гишүүд уриалав. Мөн бие, биендээ архи, тамхи бэлэглэхгүй байх нь зүйтэй юм гэв. Архи, тамхи бол хүмүүсийн эрүүл мэндийн муутгаж, насыг богиносгодог гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс бид цаашид хорт буруу зуршилаас татгалзаж, баяр ёслолоо архи, тамхигүйгээр тэмдэглэх нь амьдралын зөв хэвшилд уриалж байгаагийн илрэл гэлээ. Эмэгтэй гишүүдийн санаачилсан тус аян нь Цагаан сарын баярын үеэр хэрэгжээд дуусах биш үргэлжлээд явах аж.
Т.Энхэлээ