
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Гвиней Улсын Ерөнхийлөгч Алфа Кондегийн хамт “Олборлох үйлдвэрлэлийн ирээдүй” (The future of Extractives) сэдэвт хуралдаанд оролцлоо.
Монгол Улс нь Хариуцлагатай уул уурхайн асуудлаар санаачилга гарган Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын салбарт хуралдааныг эх орондоо зохион байгуулж байсан туршлагатай.