УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуусан асуулгад мэдээлэл өглөө. Харин дараагийн асуудлуудыг хэлэлцэн, санал хураалт явуулах гэсэн боловч гишүүдийн ирц бүрдээгүй учраас чууулганы хуралдаан завсарлалаа.Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд “Чуулганы танхим Ардчилсан намаас 3, бие даагчдаас 1, Шударга ёс бүлгээс 3, МАН-аас 6 гишүүн л байна. Өрөөндөө сууж байгаа гишүүд чуулганы танхимдаа яаралтай орж ирэх шаардлагатай байна. Ирц хангалтгүй байгаа тул чуулганыг 15:45 цаг хүртэл завсарлуулъя” гээд хуралдааныг түрхаав.



















































Сэтгэгдэл (1)