Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын алтыг Монголдоо үлдээх зорилготой хууль батлагдсан гэв

2014-1-24
0
ЖИРГЭХ

BSN_9716    УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганбат нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

“УИХ Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй хуулийг баталлаа” хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар мэдээллийнхээ эхэнд онцолсон. Тэрбээр, “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдөх юм. Энэ хуулийг Монголын алтыг Монголдоо үлдээх зорилготой хууль гэж ойлгож болно. Монголбанк болоод түүнээс эрх олгосон банкинд алт тушаасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, өсөн нэмэгдэх роялтийн хэмжээ 0 хувь болж байна. Монголбанк, эрх бүхий арилжааны банкинд тушаагаагүй бол хуучин хэвээрээ буюу 10 хувийн татвар төлөх юм. Хуулийн гол ач холбогдол нь энэ” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Гишүүд тал талаас нь хэлэлцэн, олон түмний санаа бодлыг тусган байж хуулиа баталлаа. Олборлосон алтаа Монголбанк, эрх бүхий арилжааны банкинд тушаагаад 2.5 хувийн татвараа төлөөд явах болж байна” хэмээн нэмж хэлсэн. Эрхэм гишүүн, энэ хуулийг дагаад монгол хүн бүрийн амьдрал ахуй сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, “Татварыг их авснаар далд эдийн засгийг бий болгодог талтай. Өнөөдрийн байдлаар далд эдийн засаг 30 хувьтай байна гэсэн тоо бий. Харин энэ хууль банкуудын үйл ажиллагаа, ард түмний амьдралыг дэмжиж чадна гэж үзэж байгаа. Үүнээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийг бид баталсан. Удахгүй эдийн засаг сайжирна. Үр ашгийг нь монголын ард түмэн нийтээрээ амсана гэж Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлмээр байна” гэлээ.

“Алт тушаасан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийг “Оюутолгой”-той холбоотой мэтээр ярьж байгаад ямар тайлбар өгөх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, “Оюутолгойтой ямар ч холбоогүй хууль. “Оюутолгой” компани бол өмнөх хуулийн гэрээний заалтын дагуу Монгол Улсад татвараа төлөөд явна. “Оюутолгой”-гоос бусад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд хамаарна. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд хуулийг “Алт” хөтөлбөрийн үр дүнтэй холбож яриад байсан. “Алт” хөтөлбөр бол энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн алт олборлох үйл ажиллагааг дэмжсэн хөтөлбөр байсан. Сая баталсан хуулиар татварын хөнгөлөлт эдлүүлэх юм” гэсэн хариулт өгсөн. УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэмж тайлбарласнаар, “Оюутолгой” зэрэг ганц нэг компанид зориулж хууль гаргасан зүйл байхгүй бөгөөд хууль бүгдэд адил тэгш үйлчилнэ хэмээсэн юм.

Хууль батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ өсч, алт хуримтлагдсанаар эдийн засаг сайжирч, төгрөгийн чадварт сайнаар нөлөөлнө. Мөн алтаа барьцаалж, хөрөнгө оруулалт татах, бонд гаргах гэх мэт ач холбогдолтой хэмээн гишүүд мэдээлсэн юм.

2005 онд Монголбанкинд 2 тонн алт тушааж байсан бол 2013 онд 7 тонн алт тушаасан байна. Ер нь татварын орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн хууль хэрэгжиж байгаа үед жилдээ 25 тонн орчим алт тушаагддаг аж. Судлаачид Монгол Улсад жилдээ 16-40 тонн алт тушаагдах боломжтой гэж тооцоолсон байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат хэвлэлийн бага хурлын төгсгөлд, “Сорьцын байгууллага 200 грамм болон түүнээс дээш жинтэй алтанд сорьц тавьдаг. Монголбанк сорьц тавигдсан 300 граммаас дээш жинтэй алт худалдаж авна гэсэн журам өнөөдрийн байдлаар үйлчилж байгаа юм байна. Харин Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд дээрх журмаа өөрчил, техник, технологи хөгжиж байгаа болохоор болж өгвөл орон нутагт алтыг худалдан авдаг бол, сорьцыг жин нь бага гэлтгүй тавьж бай, журмандаа өөрчлөлт оруул гэсэн үүрэг өгсөн” гэсэн мэдээллийг өгсөн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (183.81.169.22)
    ӨЧИГДӨРӨӨС ЭХЭЛЖ ОЮУТОЛГОЙ 3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭЭР БОЛСОН НЬ ГАРЦААГҮЙ ТҮҮХЭН ҮНЭН.МАН-ЫХНЫГ ЛУЙВАРЧИД ГЭЖ БОДООД ИРСЭН ЧИНЬ АН-ЫНХАН ХҮН Л ЮМ ХОЙНО ЯЛГААГҮЙ ЛУЙВАРЧИД Л БАЙДАГ ЮМ БАЙНА.
    2014 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    саяхан
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    44 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    2 цаг 8 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    2 цаг 10 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    2 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    2 цаг 37 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    4 цаг 6 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    4 цаг 9 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    4 цаг 50 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    5 цаг 48 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    6 цаг 1 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    6 цаг 10 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    6 цаг 32 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 59 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    6 цаг 59 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    6 цаг 59 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    7 цаг 4 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    8 цаг 44 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    18 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    22 цаг 8 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК