Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ үеийн төр:Ухаалаг төр

2014-1-24
0
ЖИРГЭХ

    2014-01-24uulzalt_bigДавосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Төрийн шинэ үе” буюу “The Next State” сэдэвт дугуй ширээний уулзалт хэлэлцүүлэг болов. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад улс орны төр, засийн төлөөлөл, дэлхийд нэр хүндтэй профессорууд, судалгааны төв, технологийн томоохон төлөөлөл оролцож шинэ үеийн төрийн чиг хандлага, онцлогийн талаар ярилцав.

Ямар технологи болон загвараар ирээдүйн төр, улс төрийн тогтолцоог бий болгох вэ. Өмнөх үеийн аж үйлдвэрийн хандлагад түшиглэсэн төрийн тогтолцооноос мэдээллийн технологи, инноваци, судалгаанд суурилсан төрийн тогтолцоог бүрдүүлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь шинэ үеийн төрийн зураглал болохыг тус хуралдаанд оролцогчид онцолж байв.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуралдааны үеэр хэлсэн үгэндээ “Бид өнгөрсөн жил “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт чуулган хийлээ. Эхлээд хүмүүст энэ ойлголтыг энгийнээр өгөхийн тулд хоёр төрлийн гар утсыг үзүүлсэн. Нэг нь хорин жилийн өмнө хэрэглэж байсан овор томтой гар утас, нөгөө нь өнөөдөр бидний хэрэглэж байгаа авсаархан утас. Энэ нь технологийн хөгжлийн хандлага нь улам бүр таатай, хэрэглэхэд хялбар болж байна. Тэгвэл технологийн энэ дэвшлийн эсрэг төрийн тогтолцоо нь улам л данхайж, улам л томорсоор ирж. Ийнхүү хүнд сурталдаа баригдсан төрийн бүтэц нь заан биетэй, хулгана толгойтой ер бусын амьтан шиг болсон байна. Тиймээс бид төрийн энэ буруу хэлбэрийг халах цаг ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд бид зоримог шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Тухайлбал, бид төрөөс олгодог зөвшөөрөл лицензийн 40 хувийг зогсоосон. Цаашид 30 хувийг хувийн хэвшилд шилжүүлэх болно. Ямар нэгэн зөвшөөрөл, лицензийг зөвхөн парламентаар, хуулиар бий болгох болно. Бид цаашид төрийн өмчит аж ахуйн нэгж байхыг зогсоохоор ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхний бизнесийн орон зай руу Монголын төр цаашид орохгүй байхын төлөө ажиллаж байгаа. Мөн бид “Шилэн дансны хууль”-ийг нэвтрүүлж байна. Хэрвээ ямар нэгэн албан тушаалтан 72 цагийн дотор мөнгөний зарцуулалтаа цахим хуудастаа тайлагнаагүй бол тэр албан тушаалтантай шууд хариуцлага тооцох замаар ажиллах болно. Иргэд улс төрийг биш, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг л илүү сонирхож байдаг. Бид хоёр жилийн дотор авлигын индексийн жагсаалтад 36 орноор урагшилж бууруулсан. Бид энэ амжилтаа бататгахын төлөө эрчимтэй ажиллах болно. Энэ нь ухаалаг төрийн нэгэн шалгуур байх болно. Бид Дэлхийн эдийн засгийн чуулганаас “Ухаалаг төрийн тунхаг” гаргаж, улмаар хорин жилийн дараа гэхэд дэлхийн бусад улс орнуудад туршлагаасаа хуваалцах хэмжээнд хүрэхийн төлөө ажиллах болно. Монгол Улс судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хуулийн засаглалтай улс болох нь шинэ үеийн төрийн хандлага байх болно” гэв.  

Энэхүү уулзалтын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаан (Policy outlook: Governors Meeting of Mining and Metals)-нд оролцсон юм.
Эх сурвалж:President.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • йыбө (202.131.231.220)
    Судлаач Ганаагийн нийтлэл
    2014 оны 02 сарын 14 | Хариулах
  • йыбө (202.131.231.220)
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ухаалаг төртэй” болох хамгийн эхний “тэнэг” алхмаа хийв. Ц.Элбэгдорж шинэ онд төрийн байшин барилгыг зарахыг нь зарж, барихыг нь барих хачин жигтэй зарлиг гаргав. Би түүнийг “төр сүйрүүлэх авъяастай” гэсэн. Энэ нь түүний энэ утгагүй зарлигаар бүрэн нотлогдож байна. Үүнийг одоо авч үзье. Зарлигийн агуулга “Төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй болгох зорилготой” гэнэ. Үүний тулд: 1. Нийслэлийн өмчийн Хангарьд ордонг төр түрээслэх нөхцөлтэйгөөр хувьчлах 2. Хангарьд ордонг төр түрээсэлж Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас бусад агентлагийг тус ордонд багтаах 3. Хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах; 4. ГХЯ, БХЯ-аас бусад бүх яамдыг тус барилгад багтаах 5. Энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх,…төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх шаардлагад нийцсэн байх юм гэнээ… Өмчийн будлиан Ноён Ц.Элбэгдорж “ухаалаг төртэй” болох нэрийн дор төрийн өмчийн наймаа худалдаа эхэлж байна. Түүний хийсэн наймаа худалдаа будлиан самуунгүй, хэл амгүй байна гэж номонд хазгай. Ямар сайндаа би түүнийг “төр сүйрүүлэх авъяастай” гэж байхав. Үүнийг одоо аваад үзье. Ноён Э.Бат-Үүл хотын захад Нийслэлийн шинэ ордон барьж түүндээ нүүн ороход бэлэн болоод байгаа. Шинээр баригдах сүрлэг Ордонг улсын төсвөөр барьж байгаа. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр өөрийнхөө мөнгөөр л лав бариагүй. Ингэхээр Нийслэлийнхэн удахгүй шинэ Ордондоо нүүн орж Хангарьд Ордон хоосон үлдэх нь тэнэг хүнд ч тодорхой байна. Ингээд ноён Ц.Элбэгдорж хоосон үлдэж буй Хангарьд ордонг хувьчлах түрээслэх “түүхэн шийдвэр” гаргаж байна. Хамгийн гол нь тэнд төрийн агентлагуудыг “чихэж оруулах” зарчмын асуудал хөндөж байна. Үүнийгээ тэр “ухаалаг төр” гэж тайлбарлаж байна. Үнэхээр тийм “ухаалаг” юм бол, төр нь өмчөө мэддэг юм бол шинээр барьж байгаа ордонг нь хувьчлах чинь яасан юм ?! Тэр шинэ Ордон чинь Э.Бат-Үүлийн өмч болохоор үлдээж байгаа юм уу ? Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж байгаа бол тэр нь ямар нэг хэмжээгээр тухайн асуудлыг бүрэн бүтэн, иж бүрэн тусгах ёстой. Гэтэл ийм юм алга. Хэт яарсандаа хам хум хийж, бараг л солиотой ажил хийсэн байна. Монголын ухаалаг Ерөнхийлөгч “ухаалаг” зарлигтаа асар том асуудлуудыг өм цөм мартсан байна. Тухайлбал: яам, агентлагуудаас суларсан төрийн мэдлийн олон байруудыг яах вэ гэдэг асуудал ор тас алга байна. Миний ойлгож байгаагаар Ерөнхийлөгчийн зарлигаар сулрах эдгээр байр нэг биш, нэлээд олон байх ёстой, мөн олон арван тэрбум төгрөгөөр хэмжигдэх учиртай. Хэрэв лаг сүртэй зарлиг гаргачихаад хамгийн чухал энэ асуудлыг мартаж байвал би л лав Ерөнхийлөгчийн энэ зарлигийг үнэн тэнэг хөгийн юм гэж үзнэ. Хангарьд ордон чинь төрийн өмч үү, нийслэлийн өмч үү, нийтийн өмч үү ?! Хэрэв төрийн өмч юм бол төр төрдөө түрээсэлж болох уу ? Хэрэв Нийслэлийн өмч бол яах гэж булааж аваад байгаа юм ? Төр мөнгө хүүлдэг газар болсон юм уу ? Ухаандаа Хангарьд Ордонд байрлах агентлагууд төрийн байгууллагууд мөн биз дээ ?! Эсвэл биш юм уу ?! Орон нутгийн өмчийг төр булаан авч болдог юм уу ? Адилхан төрийн байгууллага учраас Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын байрыг хувьчилж болохгүй юу ? Тэгвэл тэдний байрыг бас л түрээслэе л дээ, яагаад болохгүй гэж ?! Үндэсний аюулгүй байдалтай холбоотой байна уу ?! Тэгвэл монголын бусад агентлагууд үндэсний аюулгүй байдалд хамаагүй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойлгож байна уу ? Бэлэн байшингаа түрээсээр хувьчилдаг, тэгээд шинээр түрээсийн байшин барьдаг чинь яаж байгаа юм ?! Хангарьд шиг бэлэн хоосон байшин байж байхад яамдууд зүгээр нүүгээд орж болохгүй юу ? Заавал түрээслэх гэж зүтгэх нь “ухаалаг” байгаагийн шинж юм уу ? Би эдгээр асуултуудын хариултыг мэдэхгүй болоод асуугаад байгаа юм биш л дээ. Харин энэ болон эдгээр асуултад эрхэм Ерөнхийлөгчийн хагас дутуу зарлиг тайлбар өгч чадахгүй байгаа болохоор нь асуугаад байгаа юм. Манай Ерөнхийлөгч “ухаалаг” болох гэж их хичээж байх шиг. Тэгвэл ядахдаа нэг ч болсон зарлиг “ухаалаг” гаргаад сурчих хэрэгтэй ш дээ. Би л лав монгол судлаачийн хувьд энэ бол үнэн тэнэг зарлиг, харин худалдаа арилжааны талаасаа бол “ухаалаг” байж болох л юм. Тэрийг нь би яаж мэдэхэв…
    2014 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шудрага (103.26.194.109)
    Бусад оронд манайх шиг тэнэг тер байдаггvй болохоор л тэд "тэнэг тер" гэж юу байдагыг сонирхож Эби-н илтгэлийг сонсоо биз. Лав л тvvнээс суралцах гэж сонирхоогvй нь 200 хувийн vнэн.
    2014 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    саяхан
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    45 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    2 цаг 9 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    2 цаг 11 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    2 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    2 цаг 38 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    4 цаг 7 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    4 цаг 10 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    4 цаг 51 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    5 цаг 49 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    6 цаг 2 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    6 цаг 11 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    6 цаг 33 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 0 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    7 цаг 0 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    7 цаг 0 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    7 цаг 5 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    8 цаг 45 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    18 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    22 цаг 8 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК