
Ингэх болсон нь Улсын сайн малчдын зөвлөгөөн төдийгүй бусад ажил давхцаж байгаа учраас Засгийн газрын хуралдааныг ирэх долоо хоногийн мягмар гаригт хуралдуулахаар болжээ.
Жил бүр Улсын сайн малдчыг шагнан урамшуулж, өнгөрсөн онд мал аж ахуй, тариалангийн салбарт ажил үйлсээрээ тэрнүүлсэн малчид, тариаланчдыг нийслэлд урьж, шагналыг гардуулах ёслол болдог билээ. Энэхүү шагналыг гардуулсан ч өнөөдөр тусгай хөтөлбөрүүд байгаа учраас Засгийн газрын хуралдааныг ийнхүү хойшлуулсон гэнэ.