Энэ сарын 24-ны өдөр Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Ч.Батад экзекватурыг гардуулан өгөв.Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консул Ч.Батад Монгол-Латвийн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Н.Батаа байлцав.



















































