
Өнөөдрийн хуваарийн дагуу АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. АН-ын бүлгийн зүгээс С.Бямбацогт гишүүний өргөн барьсан НӨАТ-тай холбоотой хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Учир нь тус хууль нь үндсэн хуулийн үндсэн зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй гэж үзэж байгаа аж. Ер нь улсын төсөвтай асуудлыг УИХ-ын гишүүн биш Засгийн газраас УИХ-д оруулж ирэх ёстой гэж тус намын бүлэг үзэж байгаа юм байна.
С.Бямбацогт гишүүн нь НӨАТ-ын босгыг 200 сая төгрөг болгох хуулийн төсөл санаачилсан билээ. Гэхдээ уг хуулийг УИХ-аар хэлэлцэхгүй жил гаруй болж байгаа юм. С.Бямбацогт гишүүний хэлж буйгаар уг хуулийн төсөл нь батлагдвал жижиг, дунд аж ахуй нэгжүүд дээр очих татварын дарамт багасахаас эхлээд олон давуу талтай юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)