Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд гишүүд санал өгөх нь ашиг сонирхлын зөрчил мөн үү?

2014-1-28
0
ЖИРГЭХ
Сайд нарыг “давхар дээл”-ээ хэзээ тайлах бол гэсэн хүлээлт сүүлийн үед олны дунд бий болоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллахгүй байх хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Харин дэмжигдэх үгүй нь удахгүй шийдэгдэнэ.
     zasgiin-huraldaan1_500x500Сайд нарыг “давхар дээл”-ээ хэзээ тайлах бол гэсэн хүлээлт сүүлийн үед олны дунд бий болоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллахгүй байх хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Харин дэмжигдэх үгүй нь удахгүй шийдэгдэнэ. Учир нь уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага аваад байгаа юм.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гаргасан “Засгийн газрын гишүүдийн 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно” гэсэн саналыг намынх нь гишүүд дэмжиж байгаа ч сөрөг хүчин дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Ямартай ч тус хууль батлагдсан тохиолдолд сайд нар эрт эдүгээгийн аль нэг цагт “давхар дээл”-ээ тайлах нь тодорхой болно. Одоо манай Засгийн газрын 18 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа. УИХ нь Засгийн газартайгаа ийнхүү холилдсон үед Засгийн газартай хариуцлага яриад байх боломж үнэндээ байхгүй.

УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байхын сөрөг тал нь мэдээж хариуцлага ярих боломж хомсдоно, парламентын хуралдааны ирц муудна, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт суларна, хувь гишүүн сайдад ажил дээр төвлөрч ажиллах боломж багасч, ажил цалгардана. Энэ бүхний үр дүнд нь засаглалын хямрал нүүрлэнэ. Өнөөдөр ч шинж тэмдэг, ул мөр нь тодорч гишүүдийн ирцгүйгээс хурал хойшлох, хангалтгүй ирцээр чуулган, байнгын хороодоо хуралдуулж байгаа.

Манай улс УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилох тохиолдол өмнө нь байсан уу гэвэл байсан. Гэхдээ гишүүдийнх нь 4/1 нь Засгийн газартаа орсон өнөөдрийнх шиг тохиолдол түүхэнд байгаагүй аж.  Ер нь эдүгээ дэлхийн 200 гаруй улсаас 40 гаруй улсад л парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг зөвшөөрсөн байдаг аж. Тэгэхдээ эдгээр улсууд нь ямар улсууд байна вэ гээд аваад үзэхэд 900 гаруй гишүүнтэй Их Британи, 600 гаруй гишүүнтэй Герман гэх мэт парламентын гишүүдийнх нь тоо хэдэн зуугаар яригддаг улсууд байна. Тэр хэдэн зуун гишүүдээс нь 10 гаруй нь Засгийн газартаа орж ажиллахад парламентынхаа үйл ажиллагаанд нөлөөлдөггүй гэнэ. Мөн УИХ-ын гишүүд 1-2 байнгын хороонд харъяалагддаг байхад Засгийн газрын гишүүд 4-5 байнгын хорооны гишүүн байх жишээтэй. Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ, С.Оюун, Н.Батбаяр нар л гэхэд 4-5 байнгын хороонд хамрагдсан байна. Жирийн гишүүдийн зарим нь нэг ч байнгын хороонд хамрагдаж чадаагүй байхад сайдууд 4-5 байнгын хорооны суудал бөглөдөг. Тэгээд хуралдаа суудаггүй жишээтэй. Үүний цаана мөн л төрийн ажил цалгардаж байгаа юм.

Уг асуудлыг энэ долоо УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Харин хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүд санал хураалтад оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсэх үү, үгүй юу гэдэг асуудал маргаан дагуулж эхлээд байна. Ер нь хуулиндаа бол “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан байдаг байна. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс уг асуудал нь ашиг сонирхлыг зөрчихгүй гэж хэлж байгаа юм. Харин МАН-ын бүлгийн зүгээс үүнийг хууль зөрчинө хэмээн тайлбарлаж байгаа юм. Ингээд “давхар дээл”-тэй Засгийн газрын гишүүд нь санал хураалтад оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх асуудлаар зарим гишүүдийн байр суурийг сонслоо.

энхболдУИХ-ын дарга З.Энхболд:
Би сайд нарт ашиг сонирхолын хуулийг сануулна. Сайд нар саналаа өгөх эсэх нь тэдний ухамсарын асуудал. Ер нь ашиг сонирхлын хуулийн дагуу гишүүн өөрөө ийм нөхцөл үүссэн үгүй гэдгийг сайн дураараа шийдэх эрхтэй.


эрдэнэбатАН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Аливаа нэгэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар огцрохгүй. Энэ асуудал бол Монгол улсын төрийн төлөвшил, улс төрийн тогтолцоо цаашид парламент, Засгийн газрын харилцан тэнцвэртэй байдал яаж хадгалагдах ёстой юм бэ гэдэг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Түүнээс биш давхар дээлийг тайлах, тайлахгүйн тухай гэнэн яриа байж болохгүй. Уг асуудал нь зөвхөн АН-ын асуудал биш. Үүнийг бүх улс төрийн хүчнүүд хамтарч ойлголцож байж эцсийн шийдлийг гаргах ёстой. Болж өгвөл бид нэгдсэн саналтай гаргах ёстой. Ер нь З.Энхболд дарга энэ талаар хэлсэн. Энэ бол сайд нарын цэвэр ухамсарын асуудал.


оюунхоролУИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажилласнаар эрх мэдлийн хуваарилалт алдагдаж байгаа гэж үзэж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сайд нар энэ хуулийн  хэлэлцүүлэгт орох ёсгүй.


баасанхүүО.Баасанхүү: Ашиг сонирхлын зөрчил гарахгүй. Учир нь сайн дураараа гэсэн үг хуулинд байгаа. Тэгэхээр тухайн хүний ухамсарын асуудал л хөндөгдөнө.


батцэрэгН.Батцэрэг:
Ашиг сонирхлын зөрчил гарч магадгүй. Учир нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулинд эрхэлж байгаа ажил, албан тушаал, бизнестэй холбоотой асуудлаар УИХ дээр санал хураалт явуулахад өөрөө саналаараа оролцохгүй, эсвэл УИХ-ын дарга хэлж сануулах зохицуулалттай юм. УИХ-ын дарга санал хураалт явуулахын өмнө хуулийн заалтыг уншина гэж хэлж байна лээ. Тэгэхээр сайд гишүүдийн өөрсдийнх нь сонголт үлдэж байгаа юм. Тэр бол цэвэр өөрсдийнх нь ёс суртахууны асуудал.

бямбацогтС.Бямбацогт: Ашиг сонирхлын зөрчил үүснэ. Учир нь, хуулийн төслөөр эдгээр гишүдийг Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг хязгаарлаж, ялангуяа хуулийг тэдэнд хамааралгүйгээр 2016 онд хэрэгжүүлэх үү, эсхүл 2014 оноос буюу батлагдсан даруйд хэрэгжүүлэх үү гэсэн асуудлыг шийдвэрлэж байгаа нь тухайн УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах уу, үгүй юу гэх ашиг сонирхолтой шууд холбоотой юм.


Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.9.90.233)
    ANiig odoo harah tsag irsen dee
    2014 оны 01 сарын 28 | Хариулах
  • Ерөнхийлөгч өө, (122.254.127.34)
    Их хурал дахь АН-ын бүлгийн дарга Таны төрд байгаа том дутагдал болох давхар дээлний талаар хэлэсэн үгийг гэнэн яриа гээд сууж байна.АН-ын дотор дээр дооргүй зөрчил байна гэж бид ойлгож байна.Тэгэхээр энэ асуудал чинь явахгүй нь дээ...
    2014 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.29.205)
    ashig sonirholiin zorchil mon, es tegvees huuli gargaad ch heregjuuleed yaahimbee
    2014 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    1 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    45 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    2 цаг 9 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    2 цаг 11 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    2 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    2 цаг 38 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    4 цаг 7 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    4 цаг 10 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    4 цаг 51 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    5 цаг 49 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    6 цаг 2 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    6 цаг 11 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    6 цаг 33 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 0 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    7 цаг 0 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    7 цаг 0 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    7 цаг 5 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    8 цаг 45 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    18 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    22 цаг 8 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК