Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд Л.Болд Латви улсад айлчиллаа

2014-1-28
0
ЖИРГЭХ

1    Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 27-нд Бүгд Найрамдах Латви Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал болсноороо онцлогтой бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болов.  

Монгол Улс Латви Улстай социализмийн жилүүдэд харьцангуй өргөн харилцаатай байв. Ригагийн нисэхийн дээд сургуульд манай улс энэ салбарын мэргэжилтнүүдээ бэлтгэж микроавтобус, автомашины төрөл бүрийн сэлбэг хэрэгсэл, газар тариалангийн зориулалттай бордоо цацагч импортолж байсан бөгөөд нэг үе монголын хөдөө нутгийн бараг айл бүрт тархсан “ВЕФ” хэмээх радио хүлээн авагч, шавар шаазан эдлэлүүд Латвид үйлдвэрлэгдэж байв.

2Монгол Улс шинээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Латви Улстай 1991 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Хоёр оронд өрнөсөн өөрчлөлт, шилжилтийн жилүүдэд хоёр талын харилцаа зогсонги байдалд ороод байсан бөгөөд харилцааг сэргээн хөгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 онд тус улсад албан ёсны айлчлал хийж байсан.

Айлчлалын үеэр сайд Л.Болд Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боловсрол, соёлын харилцааг сэргээх, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлага байгааг талууд онцлон тэмдэглэв. Мөн Европын Холбоо, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар ярилцахын зэрэгцээ олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Бүгд Найрамдах Латви Улс нь Европын Холбооны Зөвлөлийг 2015 онд даргалах бөгөөд нийслэл Рига хот нь Европын Холбооны энэ оны соёлын нийслэлээр сонгогдоод байгаа юм.

3Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш, Саэйма (Парламент)-гийн дарга Солвита Алботиня нарт тус тус бараалхав. Сайд Л.Болд Саэймагийн даргатай уулзахдаа хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоородын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход гишүүн орны хувьд дотоодын процедуураа ойрын хугацаанд дуусгахад анхаарч ажиллахыг хүсэлт болгосон бол Латвийн тал бизнес, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх өргөн боломж байгааг онцлон үүний тулд парламент хоорондын хамтын ажиллагааны бүтцийг даруй бий болгох санал дэвшүүллээ.    

4Түүнчлэн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Латвийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн агентлагт зочлон Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинг танилцуулах арга хэмжээнд оролцож, Латвийн бизнес эрхлэгчидтэй уулзав. Арга хэмжээний үеэр Латвийн бизнес эрхлэгчид Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа идэвхтэй илэрхийлж, хамтын ажиллагааны тодорхой төсөл, салбаруудыг онцолж байв. Төмөр замаар шууд холбогддог манай хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх нь манай улсын хувьд Балтын тэнгисээр дамжин Европын Холбооны зах зээлд хүрэх, Латвийн хувьд Хятадын улам бүр хүчирхэгжиж буй эдийн засагтай харилцах боломж бий болгохоороо давхар ач холбогдолтой байж болохыг талууд онцолж байв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    8 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    1 цаг 32 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    1 цаг 34 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    1 цаг 56 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    2 цаг 1 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    3 цаг 31 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    3 цаг 33 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    4 цаг 14 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    5 цаг 13 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    5 цаг 25 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    5 цаг 34 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    5 цаг 57 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 23 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    6 цаг 23 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    6 цаг 23 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    6 цаг 28 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    8 цаг 8 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    17 цаг 49 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    21 цаг 32 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    21 цаг 55 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК