Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхэд харах үйлчилгээний талаар хэлэлцлээ

2014-1-28
0
ЖИРГЭХ

P1010931Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.01.28/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон Боловсрол, шинжлэх ухааны яамны газрын дарга нар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, НҮБ-ын “Хүүхдийн сан” Бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв” Төрийн бус байгууллага, “Өүлэн эх” төв, нийслэлийн дүүргүүдийн холбогдох хэлтсийн мэргэжилтэн, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцож санал, бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төслийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга танилцуулав.

Өнөөдөр бага насны хүүхдүүдийг харах хүнгүйгээс хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 94500 эцэг, эх асран хамгаалагч, тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрхийн хөгжлийг дэмжиж, гэр бүлийн байнгын орлоготой болох боломжийг бүрдүүлэх  юм байна. Мөн цэцэрлэгт бүртгэгдсэн хүүхэд төрөөс санхүүгийн дэмжлэг авч байгаа. Харин цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас санхүүжилт авч чаддаггүй энэхүү тэгш бус тогтолцоо хуулийн төсөл батлагдсанаар өөрчлөгдөнө гэлээ. Үүнтэй уялдаад 1,6-6 хүртэлх насны бүх хүүхэд санхүүгийн дэмжлэг авах шударга тогтолцоо бий болохын зэрэгцээ бага насны хүүхдэд хүрэх асаргаа сувилгаа сайжран, хүүхэд бүрт хүрсэн үр дүнтэй арга хэмжээг хөгжүүлж, цэцэрлэгийн өнөөгийн хэт ачаалал буурах ажээ . Ялангуяа цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь ажил төрөлтэй буюу төрийн албан хаагчийн хүүхдүүд байдаг. Иймд төрийн байгууллагын дэргэд ч хүүхэд харах төвийг бий болгох боломж бүрдэх юм байна. Хуулийн төслийн талаарх танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогчид санал, бодлоо солилцлоо.
P1010931
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, “ Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд  хүүхдийн цэцэрлэгийн асуудлаар ярилцаж тоон мэдээллийг цуглуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, гадаадын бусад орны хүүхэд харах үйлчилгээний талаар судалсан. Ингэснээр 2012 оны намар “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж 2013 оны эхээр Улсын Их Хуралд өргөн барьсан. Бидний санаачлан өргөн барьсан хуулийн төсөлд өнөөдрийн хэлэлцүүлж байгаа “Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төсөл”-ийн үндсэн санаа хамтдаа явж байгаа. Өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 242000 хүүхэд байгаа гэж байна. Харин бидний гаргасан тоон үзүүлэлтээр өнөөдөр 80-90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам 56000 хүүхэд цэцэрлэггүй байгаа гэж хэлдэг. Үүнд хувилбарт сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт явж байна гэж хэлэхэд хэцүү. Цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдэд хотын төвийн болоод төрийн ажил хийдэг, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хүүхдүүд хамрагддаггүй. Харин хотын захын дүүрэгт амьдарч байгаа болон гэр хороолол, аймаг, сумын төвийн айл өрхийн хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байна. Эдгээр хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд цэцэрлэг барих шаардлагатай байдаг. Гэтэл 120 хүүхдийн цэцэрлэг барихад нэг тэрбум 200 сая төгрөг хэрэгтэй. Өнөөдөр 80 мянган хүүхдэд зориулж 800 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байна. Энэ мөнгийг өнөөдөр болоод ойрын 10 жилд гаргах боломжгүй. Иймээс хүүхэд харах үйлчилгээ яах аргагүй шаардлагатай байгаа. Өнөөдөр гэр хороололд байрладаг хамгийн хямд цэцэрлэг 120 мянган төгрөгийн төлбөртэй байна. 300-400 мянган төгрөгийн орлоготой өрх энэ төлбөрийг төлөхөд хүндээр тусна. Түүнчлэн эцэг, эхийн хяналт хамгийн чухал. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүүхэд харах үйлчилгээнд хүнсний нэг стандарт тавьж ажиллах шаардлагатай” гэсэн саналыг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ, “ Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн статистик тоог хоёр янзаар ярьж байна. 240 мянган хүүхэд өнөөдөр гэрээр байж цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа гэсэн үзүүлэлт бий. Энэ олон мянган хүүхэд стандартын шаардлага хангасан цэцэрлэгт хүмүүжиж чадахгүй байна. Өнөөдөр сумын дотоод аж ахуй, нөөц бололцоогоо ашиглаад 100-200 сая төгрөгөөр 50-100 хүүхэд хамруулах цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байгаа бодит жишээ бий. Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай ярилцаж, сургууль, цэцэрлэг барихад тавьж байгаа шаардлага, бодит нормативыг эргэж харах хэрэгтэй. 200-300 сая төгрөгийн зардлаар Канад технологиор цэцэрлэг барьж ашиглалтад оруулж байгаа загварууд ч байгаа. Энэ хууль батлагдсанаар олон жил өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тавьдаг хүсэл биелэх боломжтой болно гэж ойлгож байна. Өнөөдөр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо улсын хэмжээнд 87000 болсон. Энэ тоо жилээс жилд өсч байгаа. Европын орнууд ч ялгаагүй өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хүүхдээ асрах, ажил хийх боломжийг нь ихээхэн анхаардаг болсон. Үүний жишээ бол хүүхдийн цэцэлэгийн асуудал юм. Цэцэрлэгүүдэд ажиллах ажилчдын асуудалд маш их анхаарах хэрэгтэй. Иймд мэргэжлийн багш нарыг ажиллуулах, багш нарыг давтан болон түргэвчилсэн сургалтаар яаралтай бэлдэх шаардлагатай гэж үзэж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам багш бэлтгэх төлөвлөгөө гарах нь чухал. Заавал дөрвөн жилийн бакалаврын сургалтаар бус, хоёр жилийн түргэвчилсан сургалтаар багш нарыг бэлтгэж дараа нь давтан сургах хэлбэрээр мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх замаар энэ асуудлыг шийдээд явах боломж бололцоо байгаа ” гэв. Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид оролцогчдоос гаргасан саналуудыг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллана гэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (180.149.95.26)
    Энэ хууль хурдан батлагдаасай гэж бодож байна
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    7 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    1 цаг 31 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    1 цаг 33 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    1 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    2 цаг 0 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    3 цаг 29 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    3 цаг 32 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    4 цаг 13 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    5 цаг 11 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    5 цаг 24 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    5 цаг 33 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    5 цаг 55 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 22 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    6 цаг 22 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    6 цаг 22 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    6 цаг 27 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    8 цаг 7 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    17 цаг 48 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    21 цаг 31 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    21 цаг 54 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК