Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр боллоо. Тус байнгын хорооны дарга А.Бакей гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул хуралдааныг байнгын хорооны гишүүн Р.Гончигдорж даргалан хуралдуулж байна.Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулж өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тоймыг удахгүй хүргэх болно.
























































