
Ахмад дипломатч С.Дамбадаржаа Монгол Улсаас Япон Улсад суух анхны Элчин сайдаар томилогдон Японы Цог Жавхлант Эзэн Хаанд итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш 40 жил болж буйтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Ганхуяг 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Ганхуяг Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” найрамдлын нийгэмлэгийг үүсгэн байгуулах зэргээр хоёр орны харилцааг хөгжүүлэхэд С.Дамбадаржаагийн оруулж буй он удаан жилийн, тасралтгүй хүчин зүтгэлийг өндөр үнэлж, түүнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөв.
Сэтгэгдэл (1)