
Одоогоос 40 жилийн тэртээ Улаанбаатарын Оёдлын төв үйлдвэр, Биокомбинат, Олон Улсын Геологийн экспедиц, Дарханы махкомбинат зэрэг манай улс ардын аж ахуйн олон чухал объектыг барьж байгуулахад гар бие оролцож явсан унгар мэргэжилтнүүд монголчуудын уламжлалт баяр-сар шинийн өмнө ийнхүү нэг дор цугларан залуу нас, монгол ахан дүүсээ эргэн дурсаж ярилцлаа.
Тэднийг төлөөлж 1987-1990 онд Дархан хотын мах комбинатын барилгын ажлыг хариуцан гүйцэтгэсэн Унгарын мэргэжилтнүүдийн ахлагч Авар Акош гуай “Унгар дахь Монголын ЭСЯ-наас Унгар-Монголын харилцааны олон сайхан уламжлалыг сэргээн ажиллаж байгаад талархаж байна. Гарч буй “хөх морин” жилд ахан дүүгийн харилцаатай нийт Монголын ард түмэнд хөгжил дэвшлийг ерөөе” хэмээлээ.
Монголд ажиллаж байсан мэргэжилтнүүд Унгар-Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр дэмжлэг үзүүлэх зорилготой ТББ байгуулан ажиллахаар боллоо.