
Санал хураалтын явцад төслийн 29.2 дахь заалт буюу “Газрын тосны тээвэрлэлтийн дэд бүтцийн зардлыг гэрээлэгч хариуцан өөрийн хөрөнгөнөөс гаргах бөгөөд уг зардлыг орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгана” гэсэн заалтыг агуулгын хувьд давхардсан хэмээн үзэж хасахаар болов.
Мөн тус Байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдаж дээрх хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.