
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэдэдцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох JICA-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх инженер, тернологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийн төслүүдийг дэмжлээ.
Мөн тус байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Г.Батхүүг оруулах АН-ын бүлгийн санал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл оруулах МАН-ын бүлгийн саналуудыг хэлэлцэн дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Байнгын хорооны дараагийн хэлэлцэх асуудал нь Нууц протоколыг ил болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн юм.