
МХЕГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Сар шинийн өмнөөс эхлэн нийслэлд баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилгуудад шалгалт хийж эхэлжээ. Энэ шалгалтын дүн барилгын ажил эхлэхээс өмнө гарах бөгөөд хамгийн гол нь өндөр барилгууд стандарт, нормыг хэр сайн баримталж байна, аюулгүй байдлыг хангасан эсэх гэдэг дээр байгаль орчин, геодези, зурагзүйн мэргэжлийн улсын байцаагч нар ажиллаж байгаа юм байна. 17 хүртэлх давхар барилгын зөвшөөрлийг орон нутгийн удирдлагууд өөрсдөө өгдөг болсон. Харин түүнээс дээших нь өндөр шалгуур давна гэсэн үг юм. Он гарснаас хойш л гэхэд дөрвөн хүн барилгын ослоор нас барсан байна. Юутай ч дээрх шалгалтын хариу хэзээ гарах нь тодорхойгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/