Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цагаан: Энэ шагнал бол Монгол Улсын Ерөнхийлөгчид үзүүлж байгаа их итгэлийн илэрхийлэл юм

2014-2-05
0
ЖИРГЭХ
Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос эрхлэн жил тутам, тухайн жилдээ амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан Оны алдартнуудыг тодруулдаг уламжлалтай. Нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон 100 эрхмийн саналаар алдартныг тодруулдгаараа энэхүү шалгаруулалт шударга болдог юм.

    Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос эрхлэн жил тутам, тухайн жилдээ амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан Оны алдартнуудыг тодруулдаг уламжлалтай. Нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон 100 эрхмийн саналаар алдартныг тодруулдгаараа энэхүү шалгаруулалт шударга болдог юм. Өнгөрөн одсон усан могой жилийн алдартнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манлайлсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч  Сочийн өвлийн олимпод оролцох урилгатай тул бэлтгэл ажлаа базааж байгаа юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оны тэргүүн алдартны шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардаж авлаа. Оны тэргүүн алдартанд тухайн жилийн бэлгэдлийг мөнгөөр урлан тэргүүнд нь залсан хаш цом гардуулдаг юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  сэтгүүлчдэд дараах ярилцлагыг өгөв.

-Монгол Улсын Ерөнхийлөгч усан могой жилийн Оны тэргүүн алдартнаар шалгарлаа. Ерөнхийлөгчийг төлөөлж ирсэн хүний хувьд та сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Миний бие Төрийн тэргүүний хүртсэн Оны алдартны шагналыг Ерөнхийлөгчийн өмнөөс хүлээн авахаар ирсний хувьд хэдэн үг хэлье. Юуны өмнө энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлсэн, одоо хийж байгаа ажлыг үнэлсэн, бас цаашид явуулах бодлогыг дэмжсэн,  Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээлгэж байгаа их итгэлийн илэрхийлэл юм гэж би бодож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 24 жилийн хугацаанд хүний эрхийг дээдлэх, иргэдийг хувийн өмчтэй болгох, шударга ёс тогтоох, ардчиллыг бэхжүүлэх талаар их ажил хийсэн. Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсыг улс төр, эдийн засгийн хос шилжилт хийнэ гэхэд итгэхгүй хүн олон байсан. Гэвч Монгол Улс Азийн цээжинд хүний эрхийг дээдэлсэн ардчилсан орон болж чадлаа. Тэгвэл ирэх 10,20 жилд Монгол Улсад эдийн засгийн өсөлтийн гайхамшгаараа дэлхийн түүхэнд бичигдэх боломж бас байна.

Төрийн тэргүүний өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд хийсэн зарим ажлаас дурдвал Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил амжилттай даргалж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурлыг эх орондоо зохион байгууллаа. Авлигын индексээр сүүлийн хоёр жилд 36 байраар урагшиллаа. Давосын Дэлхийн эдийн засгийн форумын салбар бага хурлыг 2013 оны намар Улаанбаатарт зохион байгуулж, саяхан Давос хотноо болсон Дэлхийн дэлхийн эдийн засгийн форумаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудлыг онцгойлон авч хэлэлцлээ.

2014-02-05_Unuudur_Big

Би сая анх удаа Давосын Дэлхийн эдийн засгийн форумд биечлэн оролцлоо. Тэнд харж байхад хамгийн хүндтэй суудалд, хамгийн хүндтэй газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж, хамгийн хариуцлагатай асуудлыг хэлэлцэхэд оролцуулж, гол төвд нь байлгаж, салбар хуралдааныг даргалуулж байлаа. Үүнийг энгийн нүдээр, хөндлөнгөөс харахад Монгол Улс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд ямар өндөр байгааг харж болохоор байлаа.

2014-02-05_Unuudur_Big2

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр дахин сонгогдож, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхлээд хагас жил гаруй болж байна. Төрийн тэргүүн цаашдаа ямар ажилд анхаарлаа хандуулах бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаашид хийх ажил тодорхой. Монгол Улсыг ардчилсан, тогтвортой, ухаалаг төр, засагтай, шударга шүүхтэй, хүнд суртлыг арилгасан, авлигагүй, дэлхийд хамгийн хурдацтай өсөлт бүхий эдийн засагтай орон болгохын төлөө бүрэн эрхийн хугацаандаа ажиллах юм. Жил бүр эдийн засгийг 10-20 хувиар өсгөхөд энэ өсөлт иргэн бүрт мэдрэгдэх нь дамжиггүй. Ингэх бүрэн бололцоо Монгол Улсад бий. Эдгээр ажилд нь итгэл хүлээлгэж энэ том шагналыг Ерөнхийлөгчид өглөө гэж би бодож байна.

Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад онцгойлон анхаарч ажиллахаа Ерөнхийлөгч илэрхийлсэн. Шинэ оны дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзахдаа гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулагчдыг ташуур барьж хөөх биш, хадаг барьж угтдаг болох талаар онцгойлон анхааруулсан. Зээл авбал иргэд түүнийг эргүүлж төлдөг. Харин хөрөнгө оруулалт бол бүтээн байгуулалт болж үлддэг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний алдагдсан итгэлийг сэргээн олж авах чимхлүүр ажил одоо төр, засгийн өмнө тулгарч байна.

Ингээд могой жилийн алдартнаар тодорсон бүх алдартнуудад улам их амжилт хүсье. “Өнөөдөр” сонины хамт олонд их баярлалаа” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (217.162.84.97)
    tertei tergui ard tumnee shulj bj shagnal ni bagadaad bgaan bh daa
    2014 оны 02 сарын 05 | Хариулах
  • zochin (217.162.84.97)
    toirood l bie bienee shagnaad bh yumaa mungu uguud l
    2014 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    9 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    1 цаг 33 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    1 цаг 35 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    1 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    2 цаг 2 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    3 цаг 31 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    3 цаг 34 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    4 цаг 15 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    5 цаг 13 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    5 цаг 26 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    5 цаг 35 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    5 цаг 57 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 24 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    6 цаг 24 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    6 цаг 24 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    6 цаг 29 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    8 цаг 9 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    17 цаг 50 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    21 цаг 32 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    21 цаг 56 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК