Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батцогт ажлаа тайлагнав

2014-2-11
0
ЖИРГЭХ

    BSN_0459Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт тайлангийн хугацаанд тус Байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч мэдээлэл хийв. Мөн тайлангийн хуралд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Я.Содбаатар, Л.Эрдэнэчимэг, Д.Сумьяабазар нар оролцож сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2013 оны намрын чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, салбарын яамд болон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд сонгогчдын санал бодлыг судлан холбогдох хууль тогтоомжид тусгах талаар санал боловсруулах, олон улсын байгууллага, гадаад орны төлөөлөгчидтэй уулзан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гишүүдийг холбогдох мэдээллээр тогтмол хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирснийг Байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэлээ.

Мөн Байнгын хорооны даргын мэдээлэлд дурдагдсанаар, “Ээлжит намрын чуулганы хугацаанд тус Байнгын хороо гишүүдийн 63.1 хувийн ирцтэйгээр нийт найман удаа хуралдаж, 12 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл нэг, Улсын Их Хурлын гишүүний асуултын хариу нэг, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах яам, агентлаг, харьяа байгууллагуудын тайлан, мэдээлэл тав нийт 23 асуудлыг хэлэлцэв.

Тайлангийн хугацаанд Байнгын хороо Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн гурван хуулийн төсөл, нэг тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн, Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлууллаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг тус Байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ажиллаж байна.

Хуулийн төсөлд даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын төрлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас сүүлийн жилүүдэд зардал гаргуулаагүй даатгуулагчдад урамшуулал олгох, цахим картын үйлчилгээг бий болгох, даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгож үйлчлүүлэх, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавих зэрэг асуудлыг шинээр тусгасан.

Хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхэлд нь шинэчилж, эрүүл мэндийн байгууллага болон даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлагыг баталгаажуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээ, үйлчилгээний бодит өртөгт нийцсэн санхүүжилтийг даатгалын сангаас олгох, эрүүл мэндийн даатгалын сангийн төлөвлөлт, төсөвлөлт, зарцуулалтад хяналт тавих зэргээр боломж бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Төсөл санаачлагчид өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул тус Байнгын хорооны Ажлын хэсэг нэг төсөл болгон хэлэлцүүлэгт бэлтгэсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хэлэлцүүлсэн бөгөөд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан.

Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар соёлын өвийг бүртгэх, хамгаалах, судлах, сурталчлах, сэргээн засварлах харилцааг зохицуулах, дэлхийн өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах, ашигт малтмалын хайгуул, судалгаа хийх, сүм хийдийн эд өлгийн зүйл, соёлын өвийн хяналтын талаар хүлээсэн үүргээ биелүүлэх эрх зүйн таатай орчин бүрдэх юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн чуулганаар 2014 оны 01 дүгээр 24-ний өдөр хэлэлцэх үед Ардчилсан намын бүлгээс хэлэлцэх асуудлын дарааллаас хасуулж, Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар зарим тусгагдсан саналуудын талаар эргэж хэлэлцэхээр хойшлуулсан байгаа.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /шинэ/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ хуримтлалын зарчмаар өсгөж тэтгэвэртээ гарахад эргүүлэн авах иргэдийн хүсэл сонирхлыг дэмжих, нийгмийн даатгалын хуримтлалыг эдийн засгийн оновчтой бодлогоор дэмжих, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төсөл батлагдсанаар тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн үнэ цэнэ, бат бөх байдал баталгаажих, ахмад настныг сэтгэл зүйн болон эдийн засгийн эрсдлээс хамгаалах зэрэг ач холбогдолтой гэж үзжээ. Хуулийн төсөлд олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдэж байгаа гэр бүлийн гишүүнд тэтгэврийн тодорхой хувь хэмжээг давхар олгохоор тусгасан байна.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг завсарлага авсан.

Байнгын хорооны 2013 оны 10-р сарын 29-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.

Хуульд өөрчлөлт орж батлагдсанаар аттестатчилагдсан, сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгохоор болж байна. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг хуульд нийцүүлэн цаашид Засгийн газар тогтоож байхаар боллоо.

Байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейханаар ахлуулан ажиллуулж, тогтоолын төслийн бүх шатны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн батлууллаа.

Тогтоол батлагдсанаар Монгол судлалыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан чиглүүлэх чиг үүрэг бүхий Монгол судлалын Үндэсний зөвлөл Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулагдан, Монгол судлалыг хөгжүүлэх сантай үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах бөгөөд сангийн хөрөнгийг жил бүр Улсын төсөвт тусгаж байхаар болов.

2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор нийт хяналт шалгалтын чиг үүрэг бүхий 6 Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн биелэлт, хэрэгжилтэд тавин ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг тус Байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ажиллаж байна.

Хуулийн төсөлд даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын төрлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас сүүлийн жилүүдэд зардал гаргуулаагүй даатгуулагчдад урамшуулал олгох, цахим картын үйлчилгээг бий болгох, даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгож үйлчлүүлэх, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавих зэрэг асуудлын шинээр тусгасан. Төсөл санаачлагчид өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул тус Байнгын хорооны Ажлын хэсэг нэг төсөл болгон хэлэлцүүлэгт бэлтгэсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцүүлсэн бөгөөд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Анхны хэлэлцүүлгийг хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэх чиглэлтэй байна.

Мөн Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед Ардчилсан намын бүлгээс хэлэлцэх асуудлын дарааллаас хасуулж, Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар зарим тусгагдсан саналуудын талаар эргэж хэлэлцэхээр хойшлуулсан байгаа. Хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлаар завсарлага авч байгаа нь төслийг яаруу сандруу батлах бус харин илүү сайжруулах, чанартай болгох үүднээс завсарлага авч байгаа гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /шинэ/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авсан.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.

Хуульд өөрчлөлт орж батлагдсанаар аттестатчилагдсан, сүүлийн жилүүдэд төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгохоор болж байна. Энэ нь суралцагчдын суралцах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, чанартай боловсон хүчинг бэлтгэхэд зохих хувь нэмрээ оруулна гэж үзлээ. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг хуульд нийцүүлэн цаашид Засгийн газар тогтоож байхаар боллоо.

Мөн Байнгын хорооны тогтоолоор “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейханаар ахлуулан ажиллуулж, тогтоолын төслийн бүх шатны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн батлууллаа.

2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор нийт хяналт шалгалтын чиг үүрэг бүхий зургаан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах байгууллагуудад холбогдох хууль, тогтоомжийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Байнгын хороо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл” зэрэг хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, холбогдох яамдтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” үндэсний чуулга уулзалт, иргэдийн төлөөллийг оролцуулсан “Ядуурал ба эрүүл мэнд” нээлттэй сонсголыг хийлээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, улс орны хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулж буй НҮБ болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзан хамтран ажиллаж, харилцан санал бодлоо солилцож байна.

Мянган хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны үйл ажиллагааны хүрээнд Дэд хороо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжин Улсын Их Хуралд танилцуулахаар ирүүлсэн “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх Үндэсний тав дахь илтгэл”-ийг хоёр удаа хэлэлцэж, Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийн явцын талаарх Үндэсний тав дахь илтгэлтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Илтгэлийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын зарим гишүүдээс Мянганы хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах, зорилтуудын биелэлтэд өгсөн үнэлгээг өөрчлөх, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг тодорхой тусгах зэрэг зарчмын санал гаргасан” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ.
    48 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    51 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    1 цаг 13 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    1 цаг 18 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    2 цаг 48 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    2 цаг 50 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    3 цаг 31 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    4 цаг 29 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    4 цаг 42 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    4 цаг 51 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    5 цаг 13 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 40 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    5 цаг 40 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    5 цаг 40 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    5 цаг 45 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    7 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    17 цаг 6 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    20 цаг 49 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    21 цаг 12 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    21 цаг 34 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК